2024 оны 06 сарын 24-ний өдөр
Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл Хүйтэн агуулахын засварын ажил
Тендерийн дугаар: APUDE-05-1/2024
Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 06-р сарын 27-ны 13:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 07-р сарын 04-ний 13:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд Хүйтэн агуулахын засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга тэнхлэгээрээ 60х24х9,3м гэсэн хэмжээтэй угсармал төмөр бетон хийцтэй агуулахын барилга.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн хүйтэн агуулахын засварын ажил: гүйцэтгэх Үндсэн хийц нь угсармал төмөр бетон, тоосгон ханатай агуулахын барилга.
Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган ажил тус бүрийн зардлыг тооцож тендерийн материалыг ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 06 сарын 27-ны 13:00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 13:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ийн байр
Төслийн координатор Б.Маралмаа, утас: 80894704
И-мэйл: Maralmaa.b@apu.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!