Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам угсарчээ
Борооны дараа ус ихээр тогтож, явган хүн болон тээврийн хэрэгсэл явахад хүндрэлтэй болдог байршил нийслэлд нэлээд бий.
Иймд шат дараатайгаар ус зайлуулах шугамыг угсарч байгаа юм.
Тухайлбал Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам угсарсан байна. Мөн ус зайлуулах 15 шүүрт худаг, 15 үзлэгийн худгийг угсарч, явган хүний замын нөхөн сэргээлт, сэтэлгээ болон шүүрт худгуудын асфальтаар хучжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
