Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нь "Тэнүүн-Огоо" ХХК-тай хамааралтай

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. 

Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаар шинжээч дараах мэдээллийг танилцуулсан юм. 

Тодруулбал харилцан хамаарал, үнийн санал, техникийн тодорхойлолтын шаардлага зэрэг асуудлыг хэлэлцэж байна.



Харилцан хамаарал:

“Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” ТББ нь ногоон автобусны тендерт шалгарсан нийлүүлэгч “Тэнүүн-Огоо” компанитай харилцан хамааралтай гэж гарч ирж байна. 

Үнийн санал хүргүүлсэн, ирүүлсэн байдал: 

Нийт долоон компанид үнийн санал хүргүүлжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг огт мөрдөөгүй. Ил тод, нээлттэйгээр тендерт оролцогчдод өрсөлдөх тэгш боломжийг олгосон, илүү үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зохицуулагдаж болох байсан.

Ажлын хэсгийн хуралдаан ба нотлох баримт:

Ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 20-нд болжээ. Үнийн саналд заасан шалгуур шаардлагын дагуу бүх мэдээллээ ирүүлсэн нь “Тэнүүн-Огоо” компани гэж үзсэн. Бусад компани техникийн тодорхойлолт байхгүй, сүүлийн таван жилд ижил төстэй ажлын мэдээлэл ирүүлээгүй гэх мэтчилэн холбогдох мэдээллийг бүрэн ирүүлээгүй. 

Тавигдсан шалгуурыг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр Ажлын хэсэг анхаараагүй. Шаардсан мэдээллийг ирүүлсэн гэдэг байдлаар хандсан. 

"Тэнүүн-Огоо" ХХК-ийн техникийн тодорхойлолт:

Техникийн тодорхойлолтыг ажлын хэсэг хэлэлцээд дөрвөн үзүүлэлтээр "Тэнүүн-Огоо" компанийн техникийн тодорхойлолт зөрснийг хэлэлцэж байжээ. 

Гэвч техникийн тодорхойлолтын зөрүүтэй асуудлаар тодруулга аваад явах уу? гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Хэрвээ хуулиа мөрдөж байсан бол тодруулга авах шаардлагагүйгээр техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй гэж үзэх байсан. Гэтэл ажлын хэсэг техникийн тодорхойлолт дээр тодруулга авсан.

Тодруулбал 

  • Автобусны шилний үзүүлэлт зөрсөн
  • Гүүшин холбоо буюу тэнхлэгийн техникийн үзүүлэлт зөрж байсан. 
  • Дулаацуулгын систем зөрүүтэй.
  • Үйлдвэрлэлийн итгэмжлэл буюу баталгаа гэсэн үзүүлэлтээр зөрсөн талаар ярилцжээ.