12:00 2024/05/21
Энэ үеэр түр шалгах хорооны гишүүн Д.Батлут яагаад Евро 5-ыг Евро 4 болгосон, яагаад төрийн нууцад хамааруулж байгаад тендер зарласан талаар гэрчүүдээс асуув.
Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ "Үндэсний аюулгүй байдалтай асуудлаар дүгнэлт гаргадаг Тагнуулын ерөнхий газар руу бичиг яваад энэ асуудал нь эдийн засгийн аюулгүй байдал мөн хүний эрүүл аюулгүй амьдрахтай холбоотой асуудал мөн байна гэсэн дүгнэлт гарсны дагуу 3.4-өөр энэ асуудал зохион байгуулагдахаар яригдсан" гэв.
Гэвч уг хариултыг сонсголын даргалагч 2023 онд Тагнуулын ерөнхий газар руу бичиг яваагүй. 2022 оны асуудлыг 2023 оныхтой хольж яриад байна гэдгийг сануулав.
Нийтийн тээврийн газрын дарга асан С.ЖавхланБаатар "Евро 5-г шатлал бууруулж Евро 4 болгох гурван янзын шалтгаан байсан. Нэгдүгээрт зах зээлийн үнэ өртгөөсөө төсөвт тавигдсан техникийн тоог нэмэгдүүлэх тооцоолол. Хоёрдугаарт монгол улсад ашиглагдаж байгаа евро 5 түлшний чанар, стандартад нэлээд асуудал яригддаг. Гуравдугаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Евро 3, 4 гэсэн хөдөлгүүрүүдийн техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг нэлээдгүй ярьдаг.
Ашиглах хугацаа бодолцсон санал хүсэлтүүд ирж байсан. Энэ хэрэгцээ шаардлагад нь тодорхойлоод тухайн үед Евро 5-г Евро 4 гэдэг нөхцөлөөр явуулсан боловч дараа дараагийн үйл явцад нь дандаа евро 5 хөдөлгүүр дээрээ техникийн тодорхойлолт зэрэг бүх юм нь боловсруулагдаад явсан" гэв.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар "Нийтийн тээвэр яагаад Ж.Сүхбаатартай холбогдчих воо гэдэг асуудал яригдана. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал надаас өмнө яригдчихсан санхүүжилт нь гацчихсан байсан.
Би орж ирээд автобустай ноцолдъё гэх ямар ч бодол байгаагүй. Түгжрэлтэй үзэх суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. 2025 он гэхэд бүх автобуснууд ашиглалтаас гарахаар болсон мөн 10 жилийн хугацаатай ашиглагдах автобуснуудыг хоёр жилээр сунгачихсан байсан. Олон жил парк шинэчлэлт хийгээгүйгээс овоороод 100, 100-аараа актлагдахаар болчихсон, эхнээсээ шатаад эхэлчихсэн байсан нь цочирдуулсан. Би сайдын хувьд үүнийг хотын асуудал гээд орхиж болох байсан ч гэсэн энэ асуудал руу орсон юм" гэв.
Хариуд нь түр шалгах хорооны гишүүн Д.Батлут "Гэрчүүдээс тодорхой хариулт ирэхгүй тойруулаад байна. Үлгэр сонсоод баймааргүй байна" гэв.
10:26 2024/05/21
"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх Түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр болж байна.
Хоёр өдөр буюу тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжлэх уг сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд
Үдээс хойших сонсголоор “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд
Энэ хүрээнд өнөөдөр 67 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан гэдгийг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
12:00 2024/05/21
Энэ үеэр түр шалгах хорооны гишүүн Д.Батлут яагаад Евро 5-ыг Евро 4 болгосон, яагаад төрийн нууцад хамааруулж байгаад тендер зарласан талаар гэрчүүдээс асуув.
Нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ "Үндэсний аюулгүй байдалтай асуудлаар дүгнэлт гаргадаг Тагнуулын ерөнхий газар руу бичиг яваад энэ асуудал нь эдийн засгийн аюулгүй байдал мөн хүний эрүүл аюулгүй амьдрахтай холбоотой асуудал мөн байна гэсэн дүгнэлт гарсны дагуу 3.4-өөр энэ асуудал зохион байгуулагдахаар яригдсан" гэв.
Гэвч уг хариултыг сонсголын даргалагч 2023 онд Тагнуулын ерөнхий газар руу бичиг яваагүй. 2022 оны асуудлыг 2023 оныхтой хольж яриад байна гэдгийг сануулав.
Нийтийн тээврийн газрын дарга асан С.ЖавхланБаатар "Евро 5-г шатлал бууруулж Евро 4 болгох гурван янзын шалтгаан байсан. Нэгдүгээрт зах зээлийн үнэ өртгөөсөө төсөвт тавигдсан техникийн тоог нэмэгдүүлэх тооцоолол. Хоёрдугаарт монгол улсад ашиглагдаж байгаа евро 5 түлшний чанар, стандартад нэлээд асуудал яригддаг. Гуравдугаар нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд Евро 3, 4 гэсэн хөдөлгүүрүүдийн техникийн эвдрэл гэмтэлтэй холбоотой асуудлыг нэлээдгүй ярьдаг.
Ашиглах хугацаа бодолцсон санал хүсэлтүүд ирж байсан. Энэ хэрэгцээ шаардлагад нь тодорхойлоод тухайн үед Евро 5-г Евро 4 гэдэг нөхцөлөөр явуулсан боловч дараа дараагийн үйл явцад нь дандаа евро 5 хөдөлгүүр дээрээ техникийн тодорхойлолт зэрэг бүх юм нь боловсруулагдаад явсан" гэв.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар "Нийтийн тээвэр яагаад Ж.Сүхбаатартай холбогдчих воо гэдэг асуудал яригдана. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал надаас өмнө яригдчихсан санхүүжилт нь гацчихсан байсан.
Би орж ирээд автобустай ноцолдъё гэх ямар ч бодол байгаагүй. Түгжрэлтэй үзэх суурь асуудал нь нийтийн тээвэр байсан. 2025 он гэхэд бүх автобуснууд ашиглалтаас гарахаар болсон мөн 10 жилийн хугацаатай ашиглагдах автобуснуудыг хоёр жилээр сунгачихсан байсан. Олон жил парк шинэчлэлт хийгээгүйгээс овоороод 100, 100-аараа актлагдахаар болчихсон, эхнээсээ шатаад эхэлчихсэн байсан нь цочирдуулсан. Би сайдын хувьд үүнийг хотын асуудал гээд орхиж болох байсан ч гэсэн энэ асуудал руу орсон юм" гэв.
Хариуд нь түр шалгах хорооны гишүүн Д.Батлут "Гэрчүүдээс тодорхой хариулт ирэхгүй тойруулаад байна. Үлгэр сонсоод баймааргүй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!