ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Ирээдүйн өв санд гадаад валют байршуулахаар хуульчилсан. 2030 оноос хойш зарцуулагдана"

Б.Манлай
2024 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэдийн Хуримтлалын сангийн данс Монголбанканд нээгдсэн. Энэ сан нь ямар учиртай болон Хоршоо хөгжүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийн талаар Монголбанкнаас мэдээлэл өгөв.

Энэ талаар тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энэ онд хаврын хавсарга, зудын байдлаас шалтгаалж, 6.3 сая мал хоргодсон байна. Өнгөрсөн гуравдугаар сард Монголбанкнаас цаашид 10 сая буюу түүнээс дээш мал хоргодох хүндхэн төсөөллийг хийж байв. Засгийн газраас Шинэ хөдөө, хоршоолох хөдөлгөөн буюу уламжлалт нүүдлийн мал аж ахуйг хагас эрчимжсэн, малчид хоорондоо хоршсон хэлбэрээр хөгжүүлэх хөтөлбөр гаргасан. Хөтөлбөрийн санхүүжилт нь таван их наяд төгрөг, энэ нь нэг дор гарах мөнгө биш.

Гэхдээ Монголбанкнаас хөдөө аж ахуйн хоршооллыг дэмжих зээл гарахгүй. Банкны илүүдэл нөөц нь төв банкны үнэт цаасанд ордог. Экспортод гарч байгаа уул уурхайн болон бүх бүтээгдэхүүнээс их хэмжээний ам.долларын орлого орж ирэхээр ханшид огцом нөлөө үзүүлж, савладаг. Энэ савлагааг байлгахгүйн тулд Төв банкнаас долларыг худалдаж авч төгрөг гаргах, төгрөгийг үнэт цаасанд байршуулах зэргээр тогтворжуулах арга хэмжээ авдаг.

Төв банкны үнэт цаасанд есөн их наяд төгрөгийн банкны чөлөөтэй эх үүсвэр бий. Энэхүү эх үүсвэрийг зээл болгож гаргах эрх нь банкуудад байдаг. Өөрөөр хэлбэл Монголбанканд үнэт цаасыг байлгахгүйгээр иргэн, ААН, ЖДҮ-д зээлээ өгөх эрх нь банканд бий. Гэхдээ зээл гаргахгүй, тогтвортой байгаа учраас Засгийн газраас хоршоо хөгжүүлэх хөтөлбөрт зориулахыг уриалж байгаа юм.

Хоршоо хөгжүүлэх хөтөлбөрийн зээлийн дундаж хүүг 18%-аар бодвол малчин 6%-ийн хүү төлж, төрөөс 12%-ийг хөнгөлөх юм. Нийт дүн нь таван их наяд төгрөг, таван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр. Мөнгө нь эдийн засагт байгаа учраас мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхгүй"-г хэллээ.

Үндэсний баялгийн сангийн тухайд "Үндэсний баялгийн сан нь төрөлжсөн гурван сангаас бүрдэж байгаа. Хуримтлалын, хөгжлийн, ирээдүйн өв сан.

Ирээдүйн өв сан 2030 он хүртэл хөндөгдөхгүй, гадаад валют байршуулахаар хуулиар зохицуулсан.  Доллар болж, гадаадад хөрөнгө оруулалт хэлбэрээр байна. 2030 оноос хойш зарцуулагдана. Ирээдүй хойч үед хэрэглүүлэхээр хадгалагдаж байгаа мөнгө.

Хөгжлийн санд ашигт малтмал ашигласны төлбөр, ногдол ашгаар орж ирэх мөнгө, Засгийн газар өөрийн мэдэлд зарцуулна.

Хуримтлалын санд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн 34%-ийн ногдол ашиг төвлөрнө. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны ногдол ашиг 500 тэрбум төгрөг Монголбанканд төвлөрсөн. Энэ мөнгөөр ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлж болно гэж Засгийн газраас зөвшөөрсний дагуу зарцуулах юм.

Хуримтлалын санд төвлөрсөн мөнгө нь Монгол Улсын иргэдийн мөнгө, иргэн бүрд тэнцүү хэмжээгээр хуваагдана. Иргэд үүнийг эрүүл мэнд, боловсрол, ипотекийн санхүүжилтэд зарцуулж болно гэж байгаа. Эхний ээлжид ипотекийн санхүүжүүлэлтийн эх үүсвэр болно.

Ипотекийн зээлд жилд 500 тэрбум төгрөг эргэлдэж байгаа. Нийт дүн нь 3.6 их наяд.

500 тэрбум төгрөг төвлөрөхөөр эргээд санхүүжилт хэлбэрээр гардаг. 6 хувийн зээлийн 80% Монголбанкны, 20 хувь арилжааны банкны эх үүсвэр.

Монголбанкнаас сар бүр арилжааны банкуудад 40-50 тэрбум төгрөгийг хуваарилдаг. Энэхүү 500 тэрбумын санхүүжилт нэмэгдсэнээр 1.2 их наяд төгрөг болж байна" гэж ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Basca Feiza [216.240.71.227] 2024/5/14
сайн байцгаана уу. БОЛТУГАЙ, БОЛТУГАЙ.
0 | 0 Хариулах
paufoxu [188.163.14.42] 2024/5/14
🍓Хө­­өе, зал­уус­аа) Намайг Па­ула гэдэг, би 21 настай) Би се*ксийн загвар өмсөгч 18*+) Би нү*цгэн зургаа авахуулах дуртай) Миний зургуудыг үнэлнэ үү ➤ https://ja.cat/id568069
0 | 0 Хариулах