• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг УОК-т танилцуулжээ

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

Улсын Онцгой Комисс (УОК)-ын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг Барилга, Хот Байгуулалтын Яамнаас танилцууллаа. 

Ажлын хэсгээс дээрх ослын улмаас галд өртсөн дөрвөн объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах, хүчитгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 

Тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн таван тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг УОК-оос үүрэг болгожээ.

Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамд хамтран ажиллах даалгаврыг өгснийг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Ташрамд дурдахад дэлбэрэлтэд өртсөн барилгуудын дүгнэлтийг УОК-т танилцуулсны дараа шийдвэрүүд гарна гэдгийг Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү өмнө нь мэдээлж байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.229] 2024/4/19
Бүр дахин шинээр барилга барихаас өөр аргагүй болтлоо шатсан гэж үү.
0 | 0 Хариулах
uran bol hor barimtat kino [66.181.183.25] 2024/4/19
tsalin undurtei bas hangamj saitai baimaar bnshuu humuusiin amiig avardag mergejil OBEG
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.42] 2024/4/19
тэгээд наадуулд чинь бас ард түмэн байр авч өгөх үү Самраа зарлигдаад
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.72] 2024/4/19
Яармагт нэг өндөр байшин шатаад, нуль улаан гал болж, хар утаа олгойдож байсан. Тэр байшин үүнээс хамаагүй илүү галд өртсөн. Нураагаад шинээр барьсан уу?
1 | 0 Хариулах
Зочин [185.220.101.163] 2024/4/19
Далий гөлгөө одоо ажилаа өгөхгүй юм уу? Чиний удирдлага доор өчнөөн гал сөнөөгчид нас барлаа. Чи голум биш хүн байсан бол өдийд наад суудлаасаа салаад хэд хоног барианд орж наад нуруугаа тэгшлэх байлаа
0 | 0 Хариулах
Зочин [46.19.40.85] 2024/4/18
Ene samarsaikhan bizdaa hezee ogtsorch dald oroh yum ontsgoi baidliin alban haagchid enenees bolj uhed uregdeed bga shvv
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2024/4/18
энэ Самарсайхан байхад бид өөд нар үзэхгүй байх өө
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/4/18
Нас барсан энгийн иргэдийн амийг яах вэ?
0 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.102] 2024/4/18
ЗИАК ДАШВААНЖИЛ ТООЦООТОЙ ХӨДӨЛЖ ЧАДВАЛ ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ НЭРЭЭР ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН НАЙМАА СҮНГЭНҮҮЛЭХ БОЛОМЖ ГАРЧ БАЙНА!
1 | 0 Хариулах
Зочин [23.106.56.50] 2024/4/18
Зарцуулагдаагүй үлдсэн мөнгийг сонгуулийн өмнө энх удаа мэдээлэв. Ковдоор Монгол улс мөнгөгүй Байхдаа хэзээ ч ашиглагдахгүй усан оргилуурыг олон тэрбум төгрөгөөр барьсан.
4 | 0 Хариулах