• 6 сарын 8, Ням
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ХОХИРОГЧИД: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах бол шинэ нь хэзээ ашиглалтад орох вэ, энэ хугацаанд бид хаана амьдрах вэ?

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт дэлбэрэлтэд өртсөн барилгуудын талаар Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас гаргасан дүгнэлтээ энэ сарын 4-нд олон нийтэд танилцуулсан. 

Тэгвэл өнөөдөр тус дэлбэрэлтэд өртөж байр нь шатсан 207 дугаар байрны оршин суугчид жагсаал хийлээ.

Хохирогчид "Дэлбэрэлтэд өртсөнөөс хойш 78 хонож байна. Энэ хугацаанд цаашид яах талаар дорвитой хариу өгөхгүй байгаа тул эсэргүүцлээ илэрхийллээ. Түрээсийн байранд амьдарч байгаа ч хугацаа нь талдаа орсон. 

ОБЕГ-аас энэ сарын 4-нд гаргасан урьдчилсан дүгнэлтээ танилцуулахдаа хохирогч нарт мэдэгдээгүй. Хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, ойлгомжгүй юм ярьсанд бид бухимдсан. Урьдчилсан дүгнэлтээр ашиглагдах боломжгүй гэж гарсан атлаа өчигдрөөс сэргээн засварлана гэсэн цуурхал тараад байгаа тул энэ бүгдийг ойлгомжтой болгох зорилгоор эцсийн дүгнэлтээ танилцуулахыг шаардаж байна.

Хэрвээ байрыг нураах бол шинэ байр нь хэзээ ашиглалтад орох вэ, энэ хугацаанд бид хаана амьдрах вэ гээд олон асуултад хариулт авах зорилготой.

Одоогийн байдлаар эхний найман сарын түрээсийн мөнгийг өгсөн. Хэрвээ барилгыг нураах бол шинэ байр баригдах хүртэл багадаа хоёр жил болно. Шинэ байр баригдтал татвар төлөгчдийн мөнгөөр түрээсээ төлөөд явах уу. Удахгүй сонгууль болно. Засаг солигдвол бидний асуудлыг цаашид үргэлжлүүлэн шийдэх боломж бий юу. Энэ бүгдэд хариулт авмаар байна" гэж ярилаа.

Барилга хот, байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярбат хохирогчдын төлөөлөлтэй уулзсан юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ үеэр Ц.Баярбат "Манай яамнаас Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гараад өнөөдөр Улсын Онцгой Комисс (УОК)-т албан ёсоор хүлээлгэж өгнө. 207 дугаар байранд урьдчилсан дүгнэлтээр газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан. 

Газар хөдлөлтөд тэсвэргүй болсон байрыг хүчитгэж засварлах эсвэл нураагаад шинээр барих гэсэн хоёр сонголт бий. Аль ч тохиолдолд шинээр зураг төсөл гарч байж тодорхой болно. Гэхдээ эцсийн дүгнэлтийг УОК гаргана. Галд өртсөн бусад байрнуудын хувьд хүчитгэж засвар хийх бүрэн боломжтой" гэсэн тайлбар өглөө.

Иргэд яамнаас гаргасан урьдчилсан дүгнэлтийг энэ сарын 1-нд УОК-т хүргүүлнэ гэсэн ч одоог хүртэл энэ ажил хийгдээгүйд бухимдалтай байгаагаа ярьж байв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уншигч [91.98.53.115] 2024/4/10
Нутаг,нутаг руугаа явж амьдар. Өөр асуудал байхгүй.
0 | 1 Хариулах
Даатгал шийдэхгүй юмуу [103.79.156.16] 2024/4/10
Даатгалаараа шийдэх ёстой ш дээ. Зам дагуу мөрөөрөө явж байгаад нас барсан хүмүүсийнхээ асуудлыг шийдэрлэх хэрэгтэй байна.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.162] 2024/4/10
Zam deer barilga bariulsan tur l daah heregtei, orond ni yum bariad heregguiee! Zam deer barilga barisan companyd asuudal ugmuur bna
2 | 0 Хариулах
Latin 49 [59.153.113.50] 2024/4/10
tiim yum bol er n tend barilguud baih yosgui yum baina shde uur gazar bair yumu ger horoolold ochood amidrah heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.219] 2024/4/10
Mongold yr n huusuntsuruur barilga dulaalhaa bolih heregteidee…
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.213] 2024/4/10
Тайвань,япончуудаар л барилга бариулмаар б.на. Ямар чанар гэхээр 7,4баллын доргилтонд нурж унадаггүй өндөр барилгууд барьдаг б.на д. Манай барилгын "би чадна" нар дэндүү шуналтайгаар иймэрхүү гай болсон хог барьж хүнийг хохироож байх ю.Одооноос хөөсөөр дулаасан нэр зүүсэн бүх барилгын дулаалгыг соль.Барилгын компаниар нь солиул.Бусдыг хохирлоос хамгаалья.
1 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.220] 2024/4/10
Хөдөө гаргана, мал маллуулна, илгээлтээр очсон тэр хүмүүс чинээлэг баян малчид болцгооно, болгоно ч билүү, МАН намын дарга нар ийм юм ярьж амлаж байцгаана лээ шүү.
0 | 1 Хариулах
Зоч [103.9.88.115] 2024/4/10
Хөрөнгийн хохирол, бас амь насаараа хохирсон хүмүүс ч байна. Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүр амь насны даатгал хийлгэх нөхцөлд байгаа юм бишүү дээ.
0 | 0 Хариулах
Latin 49 [59.153.113.50] 2024/4/10
standartiin shaardlaga hangaagui bair yah gej hudaldaj avsan yum be gedeg asuult garch ireh n
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.219] 2024/4/10
Төр нь хотын иргэдээ хаясан.Хөдөө бол баахан хэрэггүй замууд, багийн төв барьдаг.Дашваанжил гэж ямар хогийн хүний мөсгүй шуналын бузар хүн хог вэ.
1 | 0 Хариулах
Зочин [192.42.116.191] 2024/4/10
Нэг их татвар төлж байгаараа ялархасан хүмүүс чи 100 саяын татвар төлсөн үү. Татвар гэдэг даатгал биш хэрэглэсэн зүйлийнхээ төлөө өнгөрсөнд төлж байгаа зүйл идсэн хоолондоо татвар төлөхгүй тэгээл яах гээд байгаа юм.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.40] 2024/4/10
dashvaanjil [хориотой үг] naraas neh l dee
1 | 0 Хариулах
Зочин [103.206.193.67] 2024/4/10
Dashvaanjil shine bairiig ni barij uguuchee, bas bair ni ashiglaltad oroh hurtel tureesiig ni tuluuchee Dashvaanjilaa, Dashvaanjil l buruutai shdee
5 | 0 Хариулах
Зочин [103.212.162.231] 2024/4/10
Монгол нээрээ аймаар хүний төлөө бус нийгэм!!
5 | 0 Хариулах
Зочин [103.168.34.42] 2024/4/10
ta nar dashvaanjilaas hohiroloo nehemjleh heregtei. gaz delbereed hohirson bizdee. dashvaanjil ni harin ter jolooch naraas hohiroloo nehemjlene biz.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.176.100] 2024/4/10
Нэг л их даатгал ярьсан хүмүүс та нар бүгд сайн дураараа орон сууцаа даатгуулдаг уу? Машиндаа ч тээврийн хэрэгслийн даатгал бараг хийлгэддэггүй биз дээ
1 | 3 Хариулах
Зочин [66.181.176.100] 2024/4/10
Төр яахаараа төлдөг юм гээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд өнөөдөр энэ зам том оврын машин эргэж багтдаг стандарт хангасан өргөн зам байсан бол энэ осол гарах байсан уу? Осол бол хаа ч гардаг гол нь үүнээс сэргийлэх гэж аюулгүй байдлын төлөө стандарт гэдэг юмыг дагаж мөрддөг. Гэвч энэ зам, барилга бүгд стандартгүй байсан.Төр Суурьшлын бүсээр аюултай ачаа тээвэрлэхийг зөвшөөрчихөөд тэрэндээ ямар ч хяналт тавиагүй.Энэ замыг хүлээж авах комисс, барилга хүлээж авдаг улсын комисст бүгдэд нь онцгой байдлаас гарын үсэг зуралцдаг шүү. Галын орцгүй байрыг авлига аваад л хүлээгээд авчихсан байна.ХАМГИЙН ТОМ БУРУУТАН БОЛ ТӨР ӨӨРӨӨ шүү.Өнөөдөр та магадгүй гэр орондоо утасны цаанаас яахаараа та нарын хохирлыг төр барагдуулдаг юм гээд бичээд сууж байгаа байх. Бусдын оронд өөрийгөө тавиад үзээрэй.Өнөөдрийн Улаанбаатрыг харахад танд ч ийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй
3 | 4 Хариулах
Буруутай этгээд [66.181.161.99] 2024/4/10
Шатах аюултай тээвэрлэлт хж бхдаа аюулгүй бдлаа хангаагүй Дашваанжил ххк буруутай !!! Тэднийхээр хохирлыг төлүүлэх..байргүй хүмүүс үнэхээр хэцүү.
3 | 0 Хариулах
Zochin [139.5.216.36] 2024/4/10
Zassan n l deer bhdaa gunigtai umaa
0 | 0 Хариулах
zochin [202.126.89.245] 2024/4/10
amar amgalan amidrah gj gamshig zowlon tohioldson ued turuus tuslamj awah gj tatwar toldogiiin tedgeer hvmvvvs bvgd tatwar tologchid shvv ene hohirogchid
2 | 2 Хариулах
Зочин [103.9.88.115] 2024/4/10
Орон сууцнууд даатгуулж бхгүй бол хэцүү л болох юм бн даа! Иргэд өөрсдөө орон байр авахдаа хариуцлагатай сонголт хийж бх нь бас чухал болжээ. Ямар нэгэн осол гарлаа гэхэд ингээд л улсаас төлж өгөөд бвал гудамжны өнцөг замын хажууд усны урсгал дээр сонголт хийж амьдарчихаад эргээд хөлс мөнгө нэхээд бдаг явдал хэзээ ч арилахгүй биз.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.176.100] 2024/4/10
Улсын комисс нь стандарт хангасан аюулгүй сайн байр гээд л хүлээгээд авчихаж байгаа биз дээ.Анхнаасаа улс стандартаа мөрдөөд хүлээж авахгүй байвал хэн ч аваад хохироод байхгүй. Дотроосоо гал алдаад шатсан бол өөр хэрэг.
0 | 2 Хариулах
zochin [202.126.89.245] 2024/4/10
Zue zvgeer gertee vr hvvhdvvdteigee amgalna taiwan baisan hvmvvsiig hohiroochood hot tolowloltiiin yamar ch standartgvi bairand oruulsab ene bairiig hvleej awsan mergejliiin hynalt barilga hot baiguulaaltiiin yam hatiutslaga tootsoh heregtei iim hariutslagagvi bgaad tur buruutai bas ter dashwaanjil buruuutai
1 | 2 Хариулах
zochin [202.126.89.245] 2024/4/10
ene sorog comment bichij bgaa hvmvvs udahgvi oorsod ni ene zvil tohioldohoor ingeed bichij baihiig chini harnaa oodgvi hvn chanargvi nowshnuuud iim bolood ta nar hog shig amidarch bgaan
2 | 3 Хариулах
Зочин [103.212.118.183] 2024/4/10
урьдчилан сэргийлэх ажил зохиомоор бна ш дээ. Ниргэсэн хойно нь хашгираад бна. Одоо л гэхэд орон сууцнуудаар шалгалт хиймээр бна. Газны аюулыг сурталчлан таниулмаар бна! Хүний амь нас, эд хөрөнгө тоглоом юм уу? цорын ганц үл хөдлөх хөрөнгөнөөсөө салбал ямар байх уу?!!!
1 | 0 Хариулах
Зочин [185.100.85.24] 2024/4/10
Битгий галзуураад бай хоолны газрын газ дэлбэрсэн гээд гадаадууд тоохгүй амьдраад байна. Ямар байр дотор чинь дэлбэрсэн юм уу эд нар бүр даварлаа. Засвар хийгээд орчих газар бүр тэнэгтээд их зарлага гаргаад явж өгөх юм аа зүгээр шунал шүү дээ. Украйнд бол бүтэн хэдэн муж байшин барилгагүй болсон эд нарын байшин бол бараг бүтэн байна. Дайн болсон бол бас яахав. Газын зурваст бол зүгээр овоохойтой хот тосгон гэж байхгүй бүтэн байшин гэж байхгүй цонх хагасар энэ мэт үлдсэн бол баярлаад орцгоож байна.
9 | 7 Хариулах
Зочин [103.212.118.183] 2024/4/10
хөөе малаа, чи орон гэргүй болсон бол яах уу? Мал минь 40 литрийн баллонтой газ дэлбэрэхэд юу болохыг мэдэж бну? Хятадад 4 давхарын нэг давхарт байсан цайны газрын газ дэлбэрэхэд тэр барилга лав юу ч үгүй болсон. Үмхий оркуудын бодож сэтгэж байгаа нь зүгээр л харанхуй нүх. Адгууснаас дор
5 | 5 Хариулах
Зочин [103.212.117.189] 2024/4/10
Чиний шунал дуусахгүй юм байнаа, яасан гэж ер нь төр та нарын байрыг төлж байдаг юм, битгий давраад бай, юманд хэм хэмжээ гэж байдаг шүү. Осол гаргасан компани, тэр жижиг тэргэний жолооч, даатгалын компаниасаа зардлаа гаргуулахгүй юу, яасан гэж татвар төлөгчдийн мөнгөөр та нарыг тансаглуулж шинэ байр өгч байдаг юм.Бүр даварчихсан шуналын туламууд.
4 | 1 Хариулах
zochin [202.126.89.245] 2024/4/10
bid nar bas bvgd tatwar tologchid bna zvw zvgeer gertee baij bgaad gudamjind garchihsan bna chi neg odor ger chini shataad gudamjind garahaaraaa medene za yu end tor ih buruutai ymar ch zohitsuulalt baihgvu
0 | 5
Зочин [103.212.117.189] 2024/4/10
Битгий давар, төрийн буруу гэш. Бүр нэг даварчихсан, даатгалаараа төлүүл ээ, хэрэв даатгалгүй байранд амьдарч байсан бол чиний буруу мал минь.
3 | 0
Зочин [103.212.117.189] 2024/4/10
Дуугүй байгаад байхаар бүр дайрч ирээд хэл амаар доромжилж байдаг, ичих нүүрээ барчихсан хувхай гуйлгачид, төрийн гар харсаар байгаад даварчихсан, даатгалаасаа төлүүл!!!
6 | 1 Хариулах
zochin [202.126.89.245] 2024/4/10
mal nowshoo chi duugaa bai zayu chinii ger shataagvi bhoot chi yu ch medehgvi duugai zail
0 | 3 Хариулах
Зочин [103.212.118.183] 2024/4/10
нийгэмшээгүй оркууд орон сууцанд баллонтой газ хэрэглээд байх юмаа. Цахилгаанаас хямд бна гэж байхгүй ш дээ. Дэлбэрвэл гэр бүлээрээ сүйрнэ гэдгээ мэддэггүй малнууд хотоос зайлаасай. Дарханд 9 давхар орон сууцанд Дашваанжилыг газ дэлбэрэхэд юу боллоо!!!! 3 давхараас дээш орон сууцанд газ хэрэглэх хориотой!!!!! үүнийг зөрчиж худалдан борлуулж, хэрэглэсэн этгээдүүд бүх бурууг үүрэх ёстой!!!! Төрийн хяналт хаана бна вэ?!!! Хэдий болтол ниргэсэн хойно нь хашгирах юм бэ!!!!!
2 | 0 Хариулах
Latin 49 [59.153.113.50] 2024/4/10
huchitgeed zasah buren bolomjtoi bair orchin uyed buh tehnology sain hugjuud baihad yu gej nuraagaad shineer barij baidag yum tegsnees sain barigliin companitai geree baiguulaad dashvaanjilaar hohirloo garguulaad er n dashvaanjil company ene zasvariig hariutsah yostoi .
4 | 1 Хариулах
Зочин [59.153.114.149] 2024/4/10
Dashvaanjiliin gadaa jagssan ni deer bhaa daa
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.87] 2024/4/10
Чи шийдэх юм уу???
0 | 1 Хариулах
Зочин [103.212.117.87] 2024/4/10
Хэн хариуцах ёстойг буруутай этгээд хэн гэдэг нь наад дүгнэлтээс чинь хамаарах гээд байна!!!!
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.219] 2024/4/10
Tegj zasah n shineer barihaasaa untei bolnoo. Dotorh armaturin tumur n muriigaad, gemteed, beton n uuruu tsuurtsan bol ymar ch arga baihgui.
0 | 0 Хариулах
Иргэн [119.40.100.66] 2024/4/10
буруутай этгээд нь хохирлыг барагдуулмаар юм, хэн буруутай гэсэн дүгнэлт гараагүй байхад төр юм юм руу орж, буяны байгууллага шиг аашлахаа больчооч, дашваанжилаас хохирлоо нэх
10 | 1 Хариулах
Зочин [103.212.117.87] 2024/4/10
Буруутай этгээд тэр их хохиролыг барагдуулж чадах уу
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.87] 2024/4/10
Нураах, шинээр барих барихгүйг чи шийдэхгүй ш дээ
0 | 1 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/4/10
ene tohioldold tur buruutai 1) gas achij yavah nariin huuli juram bhgui, teriig n murduuldeggui 2) anhnaasaa zamaas iim oir, benzin kolonkiin hajuudbhurdan shatdag materilar barisan baishin huleej avsan geed
0 | 1 Хариулах
Latin 49 [59.153.113.50] 2024/4/10
yu gej nuraaj baidag yum be mayaglachihsan yum be
4 | 2 Хариулах
Зочин [103.212.117.87] 2024/4/10
Нураах шаардлага үүсвэл нурааж л таараашдээ одоо чи мэдэх үү хаха.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/4/10
delbersen baishin burt ulsas demjleg uzuuled bhimu, bairaa daatguul l da
11 | 1 Хариулах
Зочин [103.212.117.87] 2024/4/10
Чи байраа даатгуулчихсан уу хаха, ийм гамшигт төр ч буруутай. 1. Стандартын шаардлага хангаагүй зам. 2. Галын аюул эрсдэл үүсэхэд орц, гарцгүй барилга. 3. Галд тэсвэргүй материалаар баригдсан барилга.
1 | 1 Хариулах
Зочин [103.126.107.50] 2024/4/11
ийм байранд орсон чиний буруу
0 | 0 Хариулах