Хөгжүүлэгчдийн мөрөөдөл болсон дэлхийн нэр хүндтэй ‘Cloudflare’-ийн хамгийн эрэлттэй хөтөлбөр ‘Workers Launchpad’ нь энэ жил гурав дахь удаагаа шалгаруулалтаа зарласан бөгөөд Монгол улсад технологийн шинэчлэлээрээ тэргүүлэгч ‘Эрксис’ компани дэлхийд өрсөлдөх чадвараа дахин баталж сонгогдсон 29 стартап компанийн нэг боллоо.
Эх сурвалж - CloudFlare
Эрксис нь “Open Source Software” буюу нээлттэй эхийн программ хангамж хөгжүүлэгч компани бөгөөд Эрксисийн хөгжүүлсэн программыг дэлхийн 100 гаруй улсад 20,000 гаруй бизнес идэвхтэй ашигладаг. Ийнхүү “Cloudflare Workers” хөтөлбөрт тэнцсэн үйл явдал нь Эрксис төдийгүй тэдний одоогийн 160 орчим хөрөнгө оруулагчдын хувьд түүхэн чухал үйл явдал болж байна.
Cloudflare Workers Launchpad хөтөлбөрт тэнцэх нь яагаад тийм чухал гэж?
Дэлхийн топ 40 гаруй хөрөнгө оруулалтын сангуудаас бүрдсэн нийт $2 тэрбумын хөрөнгө бүхий Cloudflare Workers Launchpad хөтөлбөр нь технологийн стартапуудыг дэмжих зорилгоор анх 2022 онд эхэлсэн бөгөөд сонгогдсон стартапуудад дараах боломжуудыг олгодгоороо онцлог.
Эрксис энэ хөтөлбөрөөс юу хүртэх вэ?
‘Cloudflare Workers Launchpad Cohort 3’ хөтөлбөрт сонгогдсон нь Эрксис компанийг цахиурын хөндийд өрсөлдөх чадвартай гэдгийг дахин баталж дэд бүтэц, бизнесээ өргөн хүрээнд тэлэх, түүнийгээ нийтэд танилцуулах олон чухал үйл явдлын давхцал болж байна.
Хиймэл оюун ухааныг илүү хүртээмжтэйгээр: Эрксисийн хөгжүүлдэг нээлттэй эхийн программ хангамж дээр ‘Cloudflare’-н хүчирхэг хиймэл оюун ухаан нэмэгдсэнээр дэлхий даяар Эрксисийн программыг ашигладаг 20,000 гаруй бизнесүүдийн үр ашиг үлэмж нэмэгдэх ба ингэснээр Эрксисийн үйл ажиллагаа, ашиг орлого тэлж компанийн үнэлгээг өсгөх чухал ач холбогдолтой юм.
Эрксисийн тэлэлт: Ийнхүү дээрх боломжуудыг хүртсэнээр Эрксис 2024 онд өөрсдийн зах зээлийг тэлж насанд хүрэгчдийн кодингийн Эрксис Академи, Эрксис технологийн ахлах сургууль зэрэг томоохон төслүүдээ нээхээр төлөвлөж байна.
Ийнхүү Монголын технологийн салбарт чухалд тооцогдох энэхүү хамтрал нь зөвхөн Эрксисд олон боломжуудыг өгөөд зогсохгүйгээр салбарын бусад компаниуд болон улсдаа оруулж буй маш чухал хөрөнгө оруулалт гэдгийг дахин онцлох нь зүйтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!