ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын олимпод зориулсан сюрреализм бүтээлийг олон нийтэд танилцууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Olympics.com

Францын төдийгүй дэлхийн алдартай музейн нэг Орсед энэ долоо хоногт нэгэн сонирхолтой үзмэр нэмэгдсэн нь "Парис 2024" олимпын сюрреализм бүтээл байлаа. Олимпын постер бүтээл хийх захиалгыг франц зураач Уго Гаттонид өгсөн. 

У.Гаттони Францын алдарт "Hermes" брэндийн ороолтны загвар гаргадаг гэдгээрээ олонд танигдсан бүтээлч. Тэрбээр олимпын зурагт хуудас дээр 2023 оны есдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сарын 19-ныг дуустал ажилласан байна. Нийт 2,000 цаг зарцуулжээ. 

зураг
 
Olympics.com

У.Гаттони спортын булчирхайтай нэгэн. Хүүхэд байхдаа усанд сэлэлтээр хичээллэж байсан ч зурахдаа илүү авьяастай байсан тул мэргэжлийн зураач болохоор шийдсэн аж. Тиймээс ч олимпын зурагт хуудас дээр ажиллах саналаас татгалзаагүй гэнэ.

Шинэ бүтээлийг Орсе музейд гуравдугаар сарын 10-ныг дуустал олонд танилцуулах юм. Олимпын зурагт хуудсыг олон нийтэд танилцуулсан даруйдаа худалдаанд гаргаж байгаагаа зарласан юм. 

 

Эх сурвалж: Olympics.com