Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Израилийн элчин сайдын яам Хамасын халдлагад Сөүл хот өртөж буйг харуулсан дүрс бичлэгээ устгажээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа тус улс дахь Израилийн элчин сайдын яам маргаан дагуулсан дүрс бичлэгийг сошиал хуудаснаасаа устгажээ.

Мягмар гарагт тус элчин сайдын яам Палестины Хамас зэвсэгт байгууллага Сөүл хотод халдан довтолж байгааг харуулсан зохиомол дүрс бичлэгийг нийтэлж байв.

“Ийм зүйл өөрт тань тохиолдож болохыг төсөөлөөд үз. Ингэвэл та яах вэ?” гэсэн тайлбартай энэ бичлэгээ Израилийн ард түмний туулж буй зовлонг Өмнөд Солонгосын иргэдэд мэдрүүлэх зорилготой гэж элчин сайдын яам тайлбарлаж байжээ.

Гэвч дүрс бичлэгийг тойрсон шүүмжлэл эрчимжсэн тул өчигдөр буюу Лхагва гарагт сошиал хуудаснаасаа устгасан байна.

“Израилийн энгийн иргэдийг хөнөөж, барьцаалсан Хамасынхны үйлдлийг зөвтгөж болохгүй ч Израилийн элчин сайдын яам үүнийг өөр улсын аюулгүй байдалтай холбосон дүрс бичлэг бүтээж, тараах нь зохимжгүй юм. Бид байр сууриа Сөүл дэх Израилийн элчин сайдын яаманд уламжилсан бөгөөд үүний дараа тэд бичлэгээ устгасан болно” гэж Өмнөд Солонгосын гадаад хэргийн яам мэдэгджээ.

 

Эх сурвалж: Yonhap News