УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нүүрсний хулгай" гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нүүрсний гэх эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-нд зохион байгуулагдана. Тус сонсголд нийт 175 иргэнийг гэрчээр дуудагдахаар баталсан. Мөн хянан шалгах хорооны шалгалт явуулж байгаа учир шаардлагатай тохиолдолд гэрчээр нэмж дуудна.
"Эрдэнэс Тавантолгой" ХХК-тай холбоотой асуудал арван хоёрдугаар сарын 18-22-ны хооронд зохион байгуулна. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг гэрчээр дуудна.
Арванхоёрдугаар сарын 4-ний "Тавантолгой" ХХК-ийн сонсголд 62 иргэнийг гэрчээр дуудахаар байна. Үүнд
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа хүмүүс:
Хоёр дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд
Арванхоёрдугаар сарын 6-нд гэрчээр дуудсан албан тушаалтнууд
Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр дуудагдах албан тушаалтнууд
"Моннис моторс" ХХК-аас
"Алс групп" ХХК-аас
"Мультифак" ХХК-аас
"Анивэрсиа" ХХК-аас
"Голдендайят групп" ХХК-аас
"Ханзул" ХХК-аас
"Түмэнарвижих" ХХК-аас
"Майсаб" ХХК-аас
Гэрчээр дуудагдсан хүмүүсийн тоо хянан шалгалтын явцад нэмэгдэнэ" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
|