Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цолмон: Цахилгаан тэжээлт автомашинаас албан татвар авах зохицуулалтыг хуульд тусгасан

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын өөрчлөлтийн талаар холбогдох албан тушаалтнууд мэдээллийг өгөв. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Улаанбаатар хотод хязгаарлалт хийх ёстой автомашины моторын багтаамжийн доод интервал нь хэд вэ. Та нар бүх шатлалд интервал тавина гэнэ. Хоёр интервал хооронд мэдрэгдэхээр зөрүү харагдахгүй байна. Том судалгаанд тулгуурлаад ороод ирж байгаа учраас зөв байх. Хүнд цаг үед хүмүүсийн дургүйг нэмж хүргэв дээ. 

зураг
 
Хувийн архиваас авав

Улаанбаатар хотын захирагчийн хууль эрх зүй хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон: Улаанбаатар хотын суудлын автомашинд татвар ногдуулах моторын хэмжээ 2,001, 2,001-3,001, 3,001-ээс дээш гэсэн гурван ангилалтай. Энэ ангиллын дагуу албан татварын интервалын дээд, доод хэмжээ тогтоогдсон. Багтаамжаас нь шалтгаалсан татварын хэмжээг нэмээгүй.

Харин цахилгаан тэжээлт автомашин дээр авдаггүй байсан. Үүнийг 2,001 см.куб цилиндртэй автомашинтай адилтгаж албан татвар нэмж авах зохицуулалтыг тусгасан. Мөн энэ интервалын хооронд тухайн орон нутгийн удирдлага нь мөнгөн дүнг тогтоох хуулийн зохицуулалттай байгаа. 

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн: Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар цэвэр орон нутгийн төсөвт ордог. Өргөн мэдүүлсэн хуульд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн үндсэн харилцааг хөндөөгүй. Одоо үйлчилж буй хуулийн ангилал нь хэвээрээ байгаа. Харин гагцхүү одоо ашиглагдаж буй дээд хязгааруудыг нь өөрчилж өгсөн.