Өчигдөр буюу есдүгээр сарын 5-ны Нийслэлийн Засаг даргын захирамжаар цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болжээ.
Манай улс агаарын бохирдлоо бууруулах ажлын хүрээнд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж нэгдүгээр эгнээгээр дугаарын хязгаарлалтгүй зорчих зэрэг нөхцөлүүдийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэдгийг холбогдох албаныхан өмнө нь хэлж байсан юм.
Дугаарын хязгаарлалт нь дараах автомашинуудад хамаардаггүй юм.
Эдгээр дээр өчигдрөөс эхэлж Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журамд "албан ажлын" гэсний араас "цахилгаан тэжээлийн" гэж нэмсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!