УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар
Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцов.
Сангийн яамнаас есдүгээр сарын 29-ний өдөр өргөн барьсан төсвийн төсөлд манай улс ирэх онд 25.3 их наяд төгрөгийн орлоготой, 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байх бөгөөд алдагдал 2.1 их наяд байхаар тооцоолсон байв. Харин УИХ-аар хэлэлцэх явцад зарлагыг 200 орчим тэрбум төгрөгөөр, орлогыг 600 орчим тэрбум төгрөгөөр өсгөж батлав. Орлогыг ийнхүү өсгөснөөр анхны төсөлд мэдүүлсэн байсан 2.1 их наядын алдагдлыг 1.5 их наяд төгрөг болгов.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|