ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨСВИЙН ТӨСӨЛ 2024: Нийслэлийнхэн тоггүй, дулаангүй болох эрсдэл байсаар байгаа ч ирэх онд соёлын салбарт илүү их мөнгө зарцуулна

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 10 сарын 12
iKon.MN
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны Улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд есдүгээр сарын 29-нд өргөн барьж, Сангийн яам өөрийн цахим хуудсандаа байршуулсан. 

Ирэх жилийн төсөв өмнөх оноосоо 5 их наяд төгрөгөөр тэлж, 2.1 их наядын алдагдалтай байхаар байна. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр манай улс ирэх онд 25.3 их наяд төгрөгийн орлоготой, 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байх юм. Гэхдээ УИХ-аар хэлэлцэх үеэр эдгээр дүн өөрчлөгдөх магадлалтай.

Цахим хуудсанд байршсан мэдээллээс ирэх онд сайд нарын захиран зарцуулах мөнгөн дүнг онцлон танилцуулж байна.

2024 онд Монгол Улсын Ерөнхий сайд 600 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 330 тэрбумыг зарцуулахаар байна. Тодруулбал урсгал зардалд 279 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 50.7 тэрбум төгрөг зориулахаар төлөвлөжээ. 

Сайд нараас хамгийн их дүнг захиран зарцуулах эрхтэй нь Сангийн сайд Б.Жавхлан. Тэрбээр ирэх онд 4.6 их наяд төгрөг захиран зарцуулахаас 1.2 их наяд нь зээлийн хүүгийн төлбөр, гадаад зээл тусламжаас санхүүжих зардал нь 1.8 их наяд төгрөг байгаа юм. 

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдад 4.3 их наяд төгрөг тусгажээ. Үүний 3.5 их наяд нь урсгал, 709 тэрбум нь хөрөнгийн зардал байна. Боловсролын багц хууль, бодлогын өөрчлөлттэй холбоотойгоор 155.3 тэрбум төгрөгийн урсгал зардал энэ салбарт нэмэгдэж байна. Тухайлбал хөдөө орон нутгийн тэтгэмжийг эхний удаад таван жил, дараагийн удаагаас гурван жил тутам зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээгээр олгоход 75.8 тэрбум төгрөг, багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн төлбөрт 13 тэрбум төгрөгийг төсвөөс гаргах юм.

зураг
 

Хамгийн бага төсөвтэй нь Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга бөгөөд тэрбээр ирэх онд 11.3 тэрбум төгрөгийг захиран зарцуулна. 

Соёлын сайдад ирэх онд 402.4 тэрбум төгрөг захиран зарцуулах эрх олгосон байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж буй. Учир нь эрчим хүчний асуудал нэн тулгамдаж байхад энэ салбараас илүү давсан төсвийг соёлын салбарт зориулах нь цагаа олсон алхам мөн эсэхэд иргэд эргэлзсээр. Хүйтэн сэрүүний цаг дөхөх тусам өвлийг өнтэй давж чадах болов уу гэх айдас иргэдэд төрдөг болсоор хэдэн жил болж байна.

Нийслэлийнхэн тоггүй, дулаангүй болох эрсдэл оршин байсаар байгаа энэ үед Эрчим хүчний сайд ирэх онд 359.8 тэрбум төгрөгийг захиран зарцуулна. Тус салбарт ирэх жил нийт 605.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхээс 2024 оны улсын төсөвт 254.6 тэрбум төгрөгийг нь төлөвлөөд байна. Жил бүр их хэмжээний алдагдал хүлээдэг эрчим хүчний салбарынхан энэ онд гэхэд 200 орчим тэрбум төгрөгийг алдагдал хүлээж буйг Б.Чойжилсүрэн сайд хэлж байв.

Мөн аялал жуулчлалын хөгжүүлэх хөгжилд анхаарна гэсэн атал хариуцсан салбарт нь 226 тэрбум төгрөг тусгажээ. Энэ нь соёлын салбараас бараг хоёр дахин бага дүн юм. 

зураг
 
Дээрх төсвийн төслийг d.parliament.mn-д оруулж, иргэдээс санал авч эхлээд буй тул уншигч та ирэх оны төсвийн төсөлд саналаа өгөх боломж нээлттэй байгааг онцолъё.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
БУРУУ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.82] 2023/10/17
уг нь ойрын хэдэн жилдээ сум, хөдөө орон нутагт соёлын ордон, төв барих ажлаа болиод дэд бүтэц рүүгээ орвол зөв гэж мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа шүү дээ, ямар 18, 19 дүгээр зуун биш дээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.41] 2023/10/13
Цахилгаан станц бариачээ
1 | 0 Хариулах
Зочин [72.24.37.154] 2023/10/13
Bolovsrol???
0 | 0 Хариулах
Зочин [103.10.21.4] 2023/10/13
Улс орнууд дайны нөхцөл байдалд шилжиж ямар нэг зүйл болох гээд байгааг мэдээд улс орноо хамгаалах тал дээр анхаарал хандуулж байгаа .мөн гадны улсын иргэдийг хүлээн авахаас илүү өөрсдийн орны ард иргэдээ түлхүү хамгаалах дайнд ч юм уу ямар нэг зүйлд мэтгэж орчлон дэлхий өөрчлөлийн эхлэл рүү шилжих гээд байгаа манай улс төрчид мэдэхгүй бас мэддэггүй байгаа харамсалтай юм шиг .яаралтайгаар улс эх орноо зөв шударга удирдахгүй бол аюултай нөхцөл байдал ирсэн цаг шүү .
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.80] 2023/10/12
Уг нь соц үед сурлагын дүн чансаагаар нь их сургууль, техникком, ТМС гээд оруулдаг бсан. Одоо ИС, Коллеж, МСҮТ-д оруулж болдоггүй юм уу. Тэр баахан хувийн их сургуулиа Коллеж болгооч. Ер нь бол ЭЕШ босго нэмчихвэл бүх зшйл цэгцрэнэ дээ.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.80] 2023/10/12
Хаа сайгүй дайн болж. Хятад хүртэл онгоцны нисгэгчдээ татаж бхад манай улс төрчид бодох, санах юмгүй авилна, хээл хахуульдаа идэгдээд сууж бх юм. Яаралтай боловсролын салбараа өөд татахгүй бол хоцрогдоод бна даа. Жинхэнэ онц сурлагатан их сургуульд ормоор бна. Их л олон муу сурлагат их сургууль төгсөөд Муу сурлагатан бол муухан мэргэжилтэн, муухан судлаач гээд гараас нь гарах юмгүй, хүлээх ч юмгүй, улс ч хөгжихгүй. Холион бантан, самууны үндэс болж бна шүү.
0 | 0 Хариулах
зочин [59.153.115.141] 2023/10/12
Монгол улс ганц жил хэрэгцээгүй юманд мөнгө зарахаа болиоод нэн шаардлагатай юмандаа зарвал яаасий. Хамгийн чухал эрүүл мэнд, боловсролд анхаарах хэрэгтэй юм биш үү.
2 | 0 Хариулах
Guest [66.181.161.253] 2023/10/12
Ард түмэнтэйгээ таарсан таар шуудайнууд шүү гах гах
0 | 0 Хариулах
Y [202.9.46.199] 2023/10/12
Соёлын яам одоо бас нэг гадаадын инфлуенсэр авчирах нь уу? Иргэдээ соёлжуулах юм оронд нь хиймээр юм усанд орох, хиртэй хувцасаа угаах, хүний юм хулгайлахгүй байх гээд энгийн соёл суугаагүй хэдэн зуун мянган хүн явж байхад.
2 | 0 Хариулах
Erchim huchtei Uls ⚡️ [66.181.189.183] 2023/10/12
Yug ch buteene
1 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/10/12
Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр 3ыг хамгийн эхэнд оруулаагүй цагт энэ улсад хөгжил гэдэг даанч хол байнадаа.
5 | 0 Хариулах
Y [202.9.46.199] 2023/10/12
Боловсролыг монголын гарц гэж харж дээдэлдэг нам л олж их хуралд тавьж байж энэ дараалал өөрчлөгдөнө дөө. МАН угаасаа шоудах, халамж тараахаас өөр юм сэтгэж чадахгүй байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.119] 2023/10/12
Сонгуулийн өмнө сав л хийвэл мөнгө угаахийг бодож байгаа том аюулыг сая манайхан хятадаас авахаар коксжуулсан нүүрсийг эсэргүүцэн зогссоноор давсан болуу, одоо ард тумэн бүгд сонгууль болтол сэрэмжтэй баян! Сэжигтэй төсөл, гэрээ хэлцлийг хийлгэхгүй байх!!!
3 | 0 Хариулах
Зочин [174.51.57.245] 2023/10/12
Шинэ цахилгаан станц бариад өгөөрэй дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.130] 2023/10/12
Улсын хөгжлийг инженерүүд тодорхойлно гэсэн үг байдаг. Инженер эдийн засагчидыг төрд гаргахгүй бол энэ хэдэн бөх, ченж сэтгэхүйтэй оросын гар хөлнүүд энэ улс орныг бүр самрааж дууслаа
8 | 0 Хариулах
Зочин [66.181.187.18] 2023/10/12
Инжeнeрийн сургуулиуд нь оюутангүй хаалгаа барихдаа тулчихсан байхад урлагийн сургуулиуд нь овутнаа багтааж дийлэхгүй төлбөрөө нэмээд л. Тоо бодож чаддаг хэдхэн хүүхэд нь эдийн засаг, програм хангамж руу л орж байна. Зурагтуудаар байнга л элдэв янзын дуу бүжгийн тэмцээнүүд гарах .
6 | 0 Хариулах
Зочин [124.158.113.3] 2023/10/13
мөхөж байгаа ард түмэн тэгэлгүй дээ, ууж идэх наргиж цэнгэхээс өөр ид шидгүй улс , одоо яалтай билээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.74] 2023/10/12
Соёлын яам Сэлбэ гол дагуу гэрлийн шонд өлгөсөн хулдаасан самбаруудаа аваач ээ уоагдаж гандаад төмөр нь ёрдойгоод орчин үзлиын муухай болгоод бна ажилдаа очихдоо нүд нь аниатай явдаг юм байх даа тэр сайд гуай нь !!!! Мэдрэмжгүй юм мэдрэлгүй юм уу?
6 | 0 Хариулах
Зочин [202.21.124.132] 2023/10/12
Хамгийн их мөнгө олдог Уул уурхайн яам яагаад хамгийн бага төсөвтэй байгаа юм бэ? Ямар ч орлого олдоггүй Боловсрол, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам яагаад их төсөвтэй байгаа юм? Халамжаа багасга... Олсон мөнгөө идэж уугаад, цементэн клуб, хаалга барьсаар дуусгавал Монгол орон хөгжихгүй.
5 | 1 Хариулах
Y [202.9.46.199] 2023/10/12
Орлого олдоггүй гээд сургуулиудаа хаах юм уу?
3 | 0 Хариулах
Зочин [202.21.124.132] 2023/10/12
Сайд нь 177 тэрбумаар нүүрс шатаана гэж ярьж явахын оронд Эрчим хүчний салбартаа энэ мөнгийг зарцуулах ажил хийсэн нь дээр.
5 | 0 Хариулах