Индэр    
2023 оны 10 сарын 17
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Ирэх оны төсөв ₮5 их наядаар тэлсэн нь өсөн нэмэгдэж буй эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад хэвийн үзүүлэлт"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганаар хэлэлцэж эхэлнэ. 

УИХ хуулийн төслийг гурван удаа хэлэлцэж, арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах учиртай. Сангийн яамнаас өргөн мэдүүлээд буй төсөлд тусгаснаар манай улсын тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 25.3 их наяд төгрөг бол зарлага 27.3 их наяд төгрөг байх юм. Эдийн засгийн үр өгөөжийг нь бодолцон дараа жил дэд бүтэц, авто зам барьж байгуулахад илүүтэй хөрөнгө оруулахаар тооцоолж буйгаа Сангийн яамнаас танилцуулсан.

Түүнчлэн улсын төсвөөр аймгуудад хийх хөрөнгө оруулалт Хэнтий аймагт мөн л хамгийн өндөр байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. 2024 оны улсын төсвийн төслийн талаарх олон нийтийн анхаарлыг татсан асуудлаар Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой ярилцлаа.

- Ирэх оны төсвийн төслийг энэ жилийнхтэй харьцуулбал 5 их наядаар тэлсэн байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Ялангуяа сонгууль болох жил ингэж өндөр дүнгээр нэмэгдсэн нь эргээд сөрөг үр дагавар гаргах вий гэж зарим эдийн засагч анхааруулж байна. Хэт өөдрөг төсөв болсон гэдэгт та ямар тайлбар өгөх вэ?

- Ирэх оны төсвийн төслийг өргөн бариад байна. Үүнд тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд, зарлага 27.3 их наяд төгрөг байхаар боловсруулсан. Энэ жилийн төсвөөс 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Номиналь тоогоороо 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгааг хэт өндөр байна гэж шүүмжлэх хүмүүс байна. Гэхдээ бид номиналь тооноос илүү дотоодын нийт бүтээгдэхүүндээ харьцуулж харвал зөв.

Жишээлбэл 2020 онд манай дотоодын нийт бүтээгдэхүүн 37 их наяд  байв. Харин ирэх жил 74 их наяд байхаар бид төсөвлөж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өссөн. Эдийн засгийн багтаамж тэлж байгаа.

Жил бүр хүүхдийн тоо өснө, тэр хэрээр цэцэрлэг, сургуульд суралцах хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ, төрийн тусламж үйлчилгээ ч мөн адил нэмэгдэнэ. 

Эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулбал манай зарлагын өсөлт нэгэн хэвийн байгаа.

Орлогын тухайд сүүлийн жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ нь тогтмол 36 орчим хувьтай байна. Энэ харьцааг бид хадгалж байна. 

зураг
 

Өөрөөр хэлбэл эдийн засаг нэг их наядаар тэллээ гэхэд орлого 360 тэрбум төгрөгөөр нэмэгддэг гэж ойлгож байна. Татварын хувийг нэмээгүй, эдийн засгийн идэвхжилээрээ өөрчлөгдөж байгаа зүйл. Орлого ингэж нэмэгдэж байхад нөгөө талд төрийн үйлчилгээ сайжирч байх ёстой. Саяхан л гэхэд ерөнхий боловсролын сургуулиудад компьютер асуудал болж байсан бол одоо багш бүрийг компьютероор хангаж байна. 

Эрүүл мэндийн үйлчилгээний тухайд бараг эмнэлэг бүр компьютер томографийн аппараттай боллоо. Иргэд ч эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн талаар санал шүүмжлэлээ хэлж, шаардаж байгаа нь зүйтэй үйлдэл. Энэ дагуу төрийн үйлчилгээ сайжирч байгаа.

Мөнгөн дүнгээр өндөр харагдаж байгаа ч эдийн засгийн багтаамжтайгаа харьцуулахад хэвийн зүйл. 

- Татварын Ерөнхий Газар 2024 онд 10 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тусгасан байсан. Таны саяын хэлсэнчлэн аливаа төрлийн татварын хувь хэмжээ ирэх онд өөрчлөгдөхгүй гэж ойлголоо?

- Тийм. Татварын хувь хэмжээ нь яг хэвээрээ. Эдийн засгийн багтаамжаараа л нэмэгдэж байгаа. 

- 2024 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийг яаж эрэмбэлсэн бэ?

- 3-4 жилийн өмнө боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хамгийн өндөр тавигддаг байв. Гурван ээлжийн сургуулийг халах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулахтай холбоотой учраас тэр. 

Аймаг, орон нутагт нийгмийн шинжтэй хөрөнгө оруулалт өмнө нь их хийсэн. Сум бүрд соёлын төв барьж, сургуулиудыг шинэчлэн өргөтгөсөн. Аймаг бүрийн эмнэлгүүдийг боломжийн хэмжээнд хүргэсэн. 

Харин ирэх жил хөрөнгө оруулалт нь дэд бүтцийн салбарт зонхилохоор болж байна. Орлого олдог салбарууддаа хөрөнгө оруулъя гэж байгаа юм. Барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарт хөрөнгө оруулалт их хийгдэнэ.

Ирэх оны төсвийн онцлог нь Монгол Улс түүхэндээ анх удаа 21 аймгаараа Ерөнхий сайд нь өөрөө ахалж, сайд нарыгаа дагуулж яваад хэлэлцүүлэг хийсэнд оршино. Төсвөө танилцуулж, иргэдээс өөрсдөөс нь санал бодлыг асуусан. Төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, иргэдэд нээлттэй болох чиглэлд Засгийн газар явж байгаа. 

Иргэд олон төрлийн санал хэлснээс хамгийн хэрэгжих боломжтой төслүүдийг түлхүү сонголоо. Ингэхдээ Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) нь бэлэн байх, хэрэгжих баталгаатай, газартай, зөвшөөрөлтэй байх ёстой гэсэн шаардлагуудыг тавьсан. Хэрэгжих боломжгүй болсон төслүүдэд хөрөнгө оруулахаар тусгахаар тэр нь нэг жилд хэрэгжих байсан бол хэдэн жилээр хугацаа нь сунадаг, өртөг нь нэмэгддэг гэх мэт эрсдэл гардаг. 

Түүнчлэн эхний жилд "амсуулж" буюу бага мөнгөн дүн тавьдаг байсныг халж, гурван жилд хэрэгжих бол түүнд нь тааруулж, тооцоолон тавьсан байгаа. 

"Ирэх оны хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл нь авто замын бүтээн байгуулалт"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- Сайд нарт хуваарилсан төсвийн талаар асууя. Соёлын сайдад 402 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Энэ мөнгө юунд зориулагдах вэ?

Соёлын салбарт 6,000 орчим хүн ажиллаж, төсвөөс цалинждаг. Иймээс 250 орчим тэрбум нь эдгээр хүний цалин хөлс, үйл ажиллагааны зардалд зориулагдана.

150 гаруй тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтынх. Соёлын салбарын хөрөнгө оруулалтад нэг зүйлийг тодорхой болгосон. Суманд соёлын төв барихаас илүү улсын хэмжээний төсөлд хөрөнгө оруулахад чиглэсэн. Чингис хаан музейг богино хугацаанд барьсан шиг Байгалийн түүхийн музей, номын сан гэхчлэн үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтад төсөвлөсөн. 

- Эрчим хүчний сайдын төсвийн талаар ч тодруулмаар байна. Хараат байдал, тоног төхөөрөмжийн элэгдэл, хүчин чадлын хомсдол гээд энэ салбарт шийдвэрлэх асуудал их бий. Үүнийг шийдэх боломж хэр байна вэ. Ирэх онд салбарын сайдад нь 359.8 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгасан байсан?

- Эрчим хүчний салбарын нэг онцлог нь зөвхөн Эрчим хүчний яам нь төсвийн байгууллага байдаг. Тэнд ажилладаг 100 орчим хүний цалин л улсын төсвөөс гардаг. Тиймээс эрчим хүчний сайдын төсөв нь бүхэлдээ хөрөнгө оруулалтын зардал гэж хэлж болно. Мөн эрчим хүчний салбарт ажиллаж буй 16,000 орчим хүн нь цахилгааны төлбөр төлсөн тарифаас санхүүжиж, аж ахуйн тооцоон дээр буюу өөрсдөө орлогоо олж, зарлагаа гаргадаг. 

Соёлын салбар ба эрчим хүчний салбарын ялгаа нь эндээ байгаа юм.

Мөн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс бүхэлд нь гаргахад хүндрэлтэй учраас гадаадын зээл, тусламжаар шийддэг. Жишээлбэл 10 аймагт дулааны цахилгаан станц баригдаж эхэлсэн. 

зураг
 

Эдгээр хөрөнгө оруулалт нийлээд нэг их наяд төгрөг болох хэмжээний шүү дээ. Чойбалсанд баригдаж буй дулааны цахилгаан станцын ажил үргэлжилж байна. Эдгээр нь маш том хөрөнгө оруулалтын төсөл. Тэгэхээр зөвхөн улсын төсвөөр хязгаарлаж харж болохгүй.

- Эрчим хүчний салбарт хийхээр 255 тэрбум төсөвлөсөн нь юунд зарцуулагдах вэ?

- Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг шийдвэрлэхэд чиглэсэн. 20-30 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардах төслүүд бий. Том хэмжээний төслүүдийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлэх боломжгүйг өмнө дурдсан. Түүнийг гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд л шийдэх боломжтой.

- Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалин хөлс нэмэгдэж байгаа. Энэ салбарт тусгасан мөнгөн дүнгийн хэд нь багш, ажилтнуудын цалинд зарцуулагдах вэ?

- Боловсролын салбарт нийт төрийн албан хаагчдын бараг тал хувь нь ажилладаг. Боловсролын сайдын багцад тусаж буй мөнгөний бараг 75 хувь нь зөвхөн цалин хөлсөнд зарцуулагдана. Энэ бол өндөр дүн.

25 орчим хувь нь хэвийн үйл ажиллагааг хангах буюу цахилгаан дулааны төлбөр, хичээлийн танхимын тохижилт зэрэгт зарцуулагдахаар байна. 

- Аймгуудад хийгдэх хөрөнгө оруулалтын талаар тодруулъя?

- Аймгуудад хийгдэх хөрөнгө оруулалтын нэлээд нь авто замын төслүүдэд зориулагдана. Зам нь эдийн засгийн хувьд бүсчлэл үүсгэх, аялал жуулчлалын бүсийг бий болгох гол хүчин зүйл. Энэ чиглэлээр замын хөрөнгө оруулалтууд тавигдсан.

зураг
 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас аймгуудад хийгддэг төслүүд гэж бий. Түүнээс хамгийн их нь Улаанбаатарт хуваарилагддаг, бүтээн байгуулалт хийгдэнэ. Дараа нь улсын хэмжээний нэгдсэн байдлаар санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтад өндөр мөнгө зарцуулагддаг. Жишээлбэл боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт. 

Түүний ард аймгуудад хуваарилсан хөрөнгө оруулалтын төслүүд бий. Аялал жуулчлалын бүс нутаг гэдгээрээ Хэнтий аймагт хөрөнгө оруулалт түлхүү тусгагдсан. Бусад аймагт тойрог замын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөлөө. 21 аймаг авто замаар холбогдсон тул тойрог замын таван цагариг байгуулахыг зорьсон.

Хэнтий аймгийн хөрөнгө оруулалт нь авто замтай холбоотой. Зөвхөн аялал жуулчлалаар зогсохгүй боомтын сэргэлттэй ямар чухал гэдгийг бид цар тахлын үед харсан. Тиймээс ирэх онд боомтын хөрөнгө оруулалтыг түлхүү хийж байна. Дорнод аймгийн Ульхан боомт бий. Тийш чиглэж буй зам нь Хэнтий аймгаар дайран өнгөрнө. Энэ замын хөрөнгө оруулалтыг харсан хүмүүс Хэнтий аймагт өндөр дүнгээр хөрөнгө оруулна гэж хараад байх шиг байна. 

- Аймгуудад олгох санхүүгийн дэмжлэг дээр ч Хэнтий бараг толгой цохиж байсан. "Дарга нарын өлгий нутаг" гэгдээд байгаа тул олон нийт энэ аймгийн санхүүжилтийг харах нь зүйн хэрэг л дээ?

- Аймаг бүрийн эдийн засгийн чадамж нь харилцан адилгүй. Жишээлбэл Орхон аймагт "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК байдаг тул тэр аймаг их орлоготой. Зарлагаа бүрэн даадаг. Өмнөговь аймаг ч орлого ихтэй.

Гэтэл орлого нь зарлагаа давдаггүй аймгууд бий. Тэдэнд жил бүр улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг өгдөг. Энэ утгаараа Хэнтий аймаг санхүүгийн дэмжлэг авдаг. Хамгийн өндөр санхүүгийн дэмжлэг авдаг нь Хөвсгөл аймаг. Сумын тоо ихтэй тул санхүүгийн дэмжлэг буюу татаас өгдөг юм.

График, улсын төсвөөс орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн дүн, тэрбум төгрөгөөр

- Хөвсгөл, Хэнтий гэхээр аялал жуулчлалын гол бүс нутаг байна. Тэгэхээр аялал жуулчлалаас орж байгаа орлого нь тааруу байна гэсэн үг үү?

- Аялал жуулчлалаас олж байгаа орлого нь аймгийнхаа хувьд тийм ч их биш байна гэсэн үг. Нэг аймаг жилд дунджаар 100 тэрбум төгрөгийг зардал гаргадаг. Орлогоороо зардлаа нөхөж чаддаггүй аймгуудад дутсан хэсгийг нь төсвөөс дэмжлэг болгон олгож байна. 

- Ирэх онд хийгдэх нэг шинэлэг зүйл нь АМНАТ-тай холбоотой асуудал. Энэ нь аймгуудад хэр сайн дэмжлэг болж чадах бол?

- Аль ч аймагт очсон уул уурхайгаа ашиглая гэдэг нь бага байна. Газар шороогоо ухуулахгүй гэдэг тэмцэл ч их. Нөгөө талдаа манай улсын хувьд уул уурхайн орлого нь төсөвт хамгийн том хэсгийг эзэлдэг. Уул уурхай бол яалт ч үгүй том салбар. Уул уурхай байгаа учраас илүү хурдан хөгжих боломж гарч ирж байгаа. 

Орон нутгийн иргэдийн тавьж буй шаардлага нь уул уурхай хөгжсөн аймаг хөгжихгүй, үр шим нь ирэхгүй байна гэдэг. Тиймээс Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр(АМНАТ)-ийн 10 хувийг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлээд, уул уурхайн орлого их оруулсан аймагт төдий чинээгээр нь их мөнгө төвлөрүүлэх тогтолцоог ирэх оноос хийнэ. Тэр дундаа суманд нь хуваарилна.

Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд илүү их мөнгө хуваарилагдахаар байх юм. Давуу тал нь хуримтлагдаж буй мөнгөөрөө ямар бүтээн байгуулалт хийх, юунд зарцуулах вэ гэдгээ иргэд өөрсдөө шийднэ.

- Сонирхоод асуухад НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар мэтгэлцээн зохион байгуулна гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Энэ асуудалд Сангийн яам ямар байр суурьтай байна?

- Ирэх оны улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого нь  25.3 их наяд төгрөг. Энэ орлогод Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого буюу тэтгэврийн сангийн орлого 4.8 их наяд. АМНАТ 4.5 их наяд. Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын орлого 2.4 их наяд төгрөг. Энэ манай орлогын хамгийн тогтвортой орлого. Буцаалтыг нэмэгдүүлбэл үүний тал нь байхгүй болно гэсэн үг. Тэр хэмжээгээр эх үүсвэр дутна. 

НӨАТ бол бүртгэлийн шинжтэй орлого биш. Энэ бол албан татвар. Хэрэглэгчдэд илүү хамаардаг буюу хэрэглээний татвар юм. Чинээлэг иргэд их зүйл хэрэглэж байвал тэр хэрээрээ илүү татвар төлдөг. 

Манай улсад НӨАТ-ын хууль 1997 онд батлагдсан. Тухайн үед олон нийт НӨАТ-ыг төдийлөн мэддэггүй, хамрагдалт бага байсан тул нэмэгдүүлэхийн тулд анх хоёр хувийн буцаалтыг санаачилсан. Дэлхийн хэд хэдэн улс ийм байдлаар НӨАТ-ын хамрагдалтаа нэмэгдүүлсэн байдаг. Монгол Улсад ч энэ нь үр дүнгээ өгсөн. 

Гэтэл таван хувь болгох талаар ярьж байгааг мэргэжлийн хүний хувьд хэлэхэд "Жоомоо алах гээд гэрээ шатаав" гэдэг шиг юм болчих вий.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.42] 2023/10/22
37 ih nayadiin DNB yaj neg jiliin dotor 74 ih nayad boloh um be. delhiin tuuhend baihgui osolt uzuulne gej tolovlodog maliig ajlaas ni halsan deer.
0 | 0 Хариулах
Guest [103.212.117.75] 2023/10/22
Метрогоо барихгүй хэрнээ төсвөө тэлээд байдаг нь ямар учир байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.26] 2023/10/22
Fuck! Shunaliin heregtseetei adilaar ussun!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.44] 2023/10/22
Энэ мөнгө хулгайч дарга нарыг хээлтүүлж таргалуулаад байна. Улсад өгөөж өгч бараа үйлдвэрлэж байгаа зүйл алга.
0 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/10/21
Инфляци болон төгрөгийн үнэгүйдэл юунаас болж үүсэж байна вэ? Манай Сангийн сайдын суудал дээр суусан Жавхлан гэж авилгач АНУ-н Холбооны Нөөцийн банкны бодлогоос болж үүсэж байна гэх юм. Би бол харин авилгач нар Монгол банкаар дамжуулан олон их наядын төгрөг эмиссээр гаргаж байгаагаас болж байна гэж үзэж байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2023/10/20
Бүгдээрээ уурхайг үзэн яднаа. Тэгээд яаж амьдарнаа кк.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2023/10/20
Уул уурхай унавал яах вэ
0 | 0 Хариулах
Зочин [103.10.21.4] 2023/10/20
Хоосон тоо хөөсөн юмнууд .мөнгө ханш унах тусам мөнгө хог болж хувирдагийг мэдэхгүй юу .шударга бус төр засгийн хар балгаар үнэ өссөн эдийн засаг ганц мөнгө биш олон зүйлын тулгуураа өссөж байж болно .зүгээрэл хоосон тоо шунал бол бас хоосон зүйл ийм хоосон зүйлыг хөөцөлдөх нь маш там мунхаглаж буй хэрэг юм даа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.220] 2023/10/19
Сумъяабазар шиг шулуухан шаадаг гар. Хэвийн ч биш дээ. Маш их эрсдэлтэй алхам. Төсвийн зардал 22 трилионоос илүү гарч болохгүй байсан. Орлогоо 20 трилионоор тооцдог юм байгаа биз. Төсвийг тэлсэний төлөө жагсаал хийх ч багадна. Эсэргүүцэх ёстой. Ногоон автус гэж ямар айхтар том цавчаа болоод өнгөрөв. 130 тэрбумыг шилжүүлээл 60 тэрбумыг нь цавчцан байшдээ. Энэ бол зүгээр захын жишээ байхгүй юу. Эрх баригч нам бол зүгээр л хулгай, авилгын үүр уурхай болцон. Бүр давраад нэгнийгээ зайлуулж суудлыг нь булаахын тулд шилж байгаад хулгайнуудаас нь гаргаж тавьдаг. Хэрэг илрээд, хуулийн байгууллага ажиллаад сүйд болоод байгаа ч юм биш. Нөгөөдүүл нь ч бүр хаданд гарцан. Мань мэт бол шүүхэд дуудагдвал өнгөрөөл гэж үздэг. Гэтэл тэд? Бүүр даам гарцан. Өөрсөддөө эрдцэн. "Ногоон автусуудаас хэдэн гайгүйг нь талбай дээр өрөөд малнуудад үзүүл. Яг асуудал гаргаж ирж, бид шоронд орж харагдаач" гэж байгаа байхгүй юу. Гэхдээ тэд шоронд орно ч гэж юу байхав. Шилийн сайн эрс шоронд тогтдоггүй. Ажлаа өгөх гэж у
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.220] 2023/10/19
ньж туньж бөөн юм болж байгаа юм. "Тэгвэл би нийслэлийн намын хороогоо авч үлдэнэ" гээд л. Бүр тоглоомоо өмчилж байгаа 5 настай хүү шиг. Маргааш нь хариуцлага ярих гэнгүүт шууд гадагшаа нисчихдэг гэнэ. Өөрийгөө Ким Духан гэж нэг хулиганы хойд дүр гэж итгэдэг юм гэсэн. Одоо тэрнийг авчирна гэдэг Эрдэнэбилгийг Сингапураас чирж ирэхээс ч амаргүй болсон бий вий. Авигачид ингэж л "эрхлэж" байна. Тэд төсвөөр тоглож байна. Бүр өөрсөддөө зориулж худалдан авалт зарлаж байна. Бид үүнийг зөвшөөрч болохгүй. Төсөв батлахаас өмнө шахалт үзүүлж зардлыг бууруулах ёстой. Тэр нэмэх гээд байгаа 5 трилионыг болиул.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.87] 2023/10/20
Сумьяа барсангүй ээ хөө. Хотын унаган иргэн шүү дээ. Унаган байх ер хамаагүй шийдэлтэй нэг иргэн хэрэгтэй байхын яая даа байз къ
0 | 0 Хариулах
Хариу [192.82.64.212] 2023/10/18
Нэг луйварчин тэрний хэдэн УИХ гишүүн байгаа даа. 2см замаа юун сүр ярьдаг юм дээ
0 | 0 Хариулах
Зочин [5.34.127.95] 2023/10/18
Улаанбаатарт ЛТР барьснаар Арвайхээр, Мандалгов хоёрыг холбохоос илүү олон асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр яагаад эхлээд LTR барьж болохгүй гэж? Энэ нь эдийн засгийн хувьд илүү ашигтай бөгөөд нэг сая хагас хүний ​​амьдралыг хялбарчлах болно.
0 | 1 Хариулах
Зочин [5.34.127.95] 2023/10/18
зам хэрэгтэй, гэхдээ эхлээд жижиг, дунд үйлдвэрүүдийг буцалтгүй тусламж, тоног төхөөрөмж худалдан авах, сургалтад хамруулах зэргээр дэмжих хэрэгтэй. 21-р зуунд нүүдэлчид энгийн хайчаар хонь хяргсаар байхад бид юу хэлэх билээ. инновацийг дэмжих хэрэгтэй. боловсролд зарцуулдаг. Монгол Улс дэндүү том, бүх юмыг авто замаар барих боломжгүй, төсөвт дэндүү их ачаалал болно.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.26] 2023/10/18
hutsdag durak ve
0 | 0 Хариулах
Данко [96.248.41.119] 2023/10/17
Ковидээр далимдуулж олон их наяд төгрөг эмисээр гарган халамжид тарааснаас болж төсвийн орлого ингэж их нэмэгдэж байна.
1 | 0 Хариулах
Зочин [49.105.72.58] 2023/10/17
Mongolchuudiig teneguud gej bodood bna te ene sda
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.1] 2023/10/17
Эзэнгүй газар зам тавих нь ашиггүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/17
Санаснаар болдог бол ирэх сонгуулиар жинхэнэ БАРУУНЫ НАМыг эрх баригч болгочих юмсан, бүх юманд улс хутгалдаад туйлдаж дууслаа
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/17
СОЁЛЫН САЛБАРЫГ ХУВЬД НЬ ГАРГА ТӨРИЙН АРГА ХЭМЖЭЭНД МӨНГИЙГ НЬ ТӨЛӨӨД ҮЙЛЧИЛГЭЭ ЗАХИАЛДАГ БОЛГО, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛГҮЙ ТАМИРЧИН ТЭЖЭЭХЭЭ БОЛЬ, БӨХЧҮҮД ТАМИРЧДАД ЦОЛ ӨГДӨГ ДАРГА БОЛГОДГОО БОЛЬ, ЗАМЫН ХУРААМЖИЙГ ЧӨЛӨӨЛЖ ЗАМЫГ ХУВИЙН КОНЦЕССООР БАРИУЛ, НЭМЖ ХӨШӨӨ БАРИХЫГ ХОРИГЛО, ИНГЭЭД ӨЧНӨӨН ШААРДЛАГАГҮЙ ЗАРЦУУЛЖ БАЙГАА МӨНГИЙГ ХЭМНЭЖ ШААРДЛАГАТАЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛДЭЭ Л ЗАРЦУУЛЪЯ
4 | 0 Хариулах
Зочин [202.179.21.194] 2023/10/17
Дараа жил өөр хүмүүс ажиллах байх.
0 | 0 Хариулах
Guest [59.153.114.135] 2023/10/17
Зам барихийн хэрээр машины тоо нэмэгддэг. Метроны тухай бодол ч алгаа?!
2 | 0 Хариулах
Зочин [103.157.184.130, 147.161.194.177] 2023/10/17
Бичил, жижиг бизнесийг дэмжих чиглэлээр төсөвт юу байгаа вэ?
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.78] 2023/10/17
Энэ улс орон хэзээ хөгжих юм бэ ?????...Ази тивд манай улс хөгжлөөрөө Непал улстай ойролцоо хамгийн хөгжил сул улс болон бусад улсаас ард хоцорлоо. Лаос, Компучи, Вьетнам тасраад алга болсон. Төр засаг бариад байгаа МАН нь хулгайчдын үүр уурхай, 9 нь хоолны хордлого нь хөл рүүгээ орчихсон маанаг. Би явлаа баяртай. Өөр арга алга
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.207] 2023/10/17
2030, 2040 onuudad mongol ene heveeree l bn. Yaduural, utaa, tugjrel, avilga, toos shoroo, bohir zavaan, allaga huchirhiilel, MAH ene bugd
1 | 0 Хариулах
Зочин [199.87.208.2] 2023/10/17
боловсролын салбартаа хөрөнгө оруулаач
2 | 1 Хариулах
Зочин [66.181.187.73] 2023/10/17
Энэ нэг нөхөр МУИС-ын оройн ангиас өдрийн ангид улаан нойл юм л орж ирж билээ. Увсынх, Хүрэлбаатарын ойрын хүний хүүхэд гэхээр ингээд улсын том бодлого хийгээд явж байдаг юм уу. Жирийн иргэдийн мундаг хүүхдүүд яагаад байж болдоггүй юм бэ Хүрэлбаатараа.
7 | 3 Хариулах
haha shaagaad bgaaraa [202.21.116.98] 2023/10/17
uvsiinh bolgotson shaaj bn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.73] 2023/10/17
Увсын гаралтайшдээ. За Увсынх биш байсан ч Хүрэлбаатарынх нь бол үнэн шүү. Яаж энэ улс хөгжнөө нөгөө дунд, муу сурдагууд лаг явдаг гэдгийн нэг жишээлдээ Монголд.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.75] 2023/10/18
Увсынхан толгой сайтай, их сургуулиудад дээгүүр жагсдаг юм байна лээ ш дээ
0 | 1 Хариулах
Зочин [89.113.147.7] 2023/11/10
Ажлаа сайн мэддэг тэгээд сэтгүүлчийн асуултад ойлгомжтой сайхан ярилцлага өгсөн байна. Тамын тогооны атаархлаа больчих оо. Увс аймгийнх лав бишээ худлаа залахаа болио
0 | 0 Хариулах
Зочин [112.96.179.83] 2023/10/17
Та нар иргэдийнхээ боловсролд, жижиг бичил үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг дэмжиж мөнгө төсөвлөөч тэнэгүүдээ!!!
1 | 0 Хариулах
Зочин [117.121.242.109] 2023/10/17
хар зам барьж байхаар хар толгойгоо хөгжүүлээч.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.53] 2023/10/17
orhontoi umnugovitoi haritsuulah ni uuruu buruu yumaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.73] 2023/10/17
Дотоодын нийт бүтээгдэхүүн 2 дахин өссөн. Бүхний юмны үнийг 3 дахин өсгөөд, төгрөг нь бараг 2 дахин суларчихаар тэгэлгүй яадаг юм. 2016 онд 1 доллар 2000 орчим төгрөг байсан. Уб-д Явган хүний зам замын дундаж өргөн 30 см байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.78] 2023/10/17
Ашиглалтад ороод орлого оруулахгүй энэ олон замаар яана. Ядахдаа хагасыг хасаасай. Эрчим хүчний асуудлаа яаж шийдэх гэж байгаа юм бол...тэнэг Данх зайлаасай
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2023/10/17
авто замаа л сайжруулаад бай, тэгвэл бүгд машин унаж, явган явах хүн олдохгүй болно доо
1 | 0 Хариулах
10 say bolood ehlle [103.57.94.179] 2023/10/17
Tsalin tetgever
1 | 0 Хариулах
? [103.57.94.179] 2023/10/17
Stants alga uu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.253] 2023/10/17
Irgediin orlogo nemegdexgui mungu olxod ulam xetsv bolj bn huue
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.84] 2023/10/17
Жил бүр алдагдалтай төсөв батлах нь хэвийн зүйл үү? Тэр алдагдалаа гадаад өр зээлээр нөхөх нь хэвийн зүйл үү? Түүнээс шалтгаалан гадаад өрийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж, төгрөгийн ханш зогсолтгүй унах нь хэвийн зүйл үү?
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.29] 2023/10/17
Buurai hogjiltei ornuudad ene haritsaa 30 huvias baga baidag. Delhiin jishigee barimtalaach.
1 | 0 Хариулах