Үерийн эрсдэлтэй бүсэд барьсан S.Outlets дэлгүүр орчмын төмөр чингэлгийг буулгах ажил өнөөдөр эхэлж байна.
Энэ талаар Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо "Өнөөдрийн хувьд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах S.Outlets буюу иргэн Батзоригийн нийтийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй хашсан 4,000м.кв талбайг чөлөөлж байна. Үүнд 14 ширхэг чингэлэг, гурван ширхэг сендвичин барилга хамрагдаж байгаа.
Газрын тухай хуулийн 57.3-д зааснаар өнгөрсөн долоо хоногт газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлж, хугацаа нь дуусаж буй тул өнөөдөр албадан чөлөөлж байгаа юм.
Мэдэгдэх хуудсыг ААН таатай хүлээж аваагүй, бага зэргийн эсэргүүцэлтэй тулгарсан ч ажлаа үргэлжлүүлж байна" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!