Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Мөнхтөр: S.Outlet 50-60 ажилтантай, тэдний гэр бүлийн хүмүүс гээд хүн болгоны эрх ашиг хөндөгдөх байх

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүрэгт байгаа S.Outlet дэлгүүрийн барилгыг албадан нураах захирамжийг хүлээн авсан компанийн захирал байр сууриа илэрхийллээ.

S.Outlet компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр "S.Outlet дэлгүүрийн барилга түр барилга биш, хувь хүний өмч. Төрөөс зөвшөөрөл өгчхөөд олгосон газар хүлээгээд авсан барилга байгууламжийг нураагаад байж болдог юм болов уу. Манай компани энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаагүй. Үнэлгээний компаниар хохирлын хэмжээгээ тогтоолгож байгаа.

Ажлын хэсэгтэй зөвшилцөх яриа явагдаж байгаа. Барилгын үнэлгээний хувьд их тоо гарах бол хохирлын хувьд 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Цаашид үйл ажиллагаа явуулж чадах эсэх эргэлзээтэй.

Манай компани 50-60 ажилтантай, тэдний ард гэр бүлийн хүмүүс гээд хүн болгоны эрх ашиг хөндөгдөх байх.

Анх барилгын ажлыг эхлэхэд ус урсдаггүй байсан нь барилгын ажлын зурагт харагдана.

Өчигдөр урьдчилан мэдэгдэхгүйгээр цахилгаан эрчим хүчийг тасалж, үйл ажиллагааг зогсоосон асуудал гарсан. Эрчим хүчний тухай хуульд зааснаар цахилгаан эрчим хүчийг таслах бол 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл бидэнд мэдэгдээгүй. Цаашид хуулийн байгууллагаар явах асуудал гарвал хандана.

Ойрын үед S.Outlet компаниас хэвлэлийн хурал зохион байгуулна.

Дэлгүүрийн газрыг 2002 онд хувь хүнээс хуулийн дагуу худалдан авч байсан. Төр өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгэж байна гэж ойлгож байна. Дэлгүүрийн ажилчдын асуудлыг шийдэх боломж одоогоор алга" хэмээн ярилаа.