Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сандагсүрэн: S.Outlet дэлгүүрийн барилгыг буулгах мэргэжлийн компани шалгарсан. Өнөөдөр буулгаж эхэлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 31
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Усны онцгой хамгаалалтын бүсэд баригдсан объектуудыг албадан нураах захирамжуудыг НЗДТГ-аас газар дээр нь очиж холбогдох эздэд өнөөдөр хүлээлгэн өгч байна.

Яг одоо Баянзүрх дүүрэгт байрлах S.Outlet худалдааны төвийн барилгыг буулгах захирамжийг хүлээлгэн өгч байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг уншиж танилцуулъя. Байгаль орчны улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн захирамжилсан байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст 2,407 м.кв газрыг иргэн Д.Батзоригт эзэмшүүлсэн нь хууль тогтоомж зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөн Улаанбаатар хотын иргэдийн амь нас, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж, эд хөрөнгөд хохирол учруулах нөхцөл байдал тогтоогдсон тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож байна.

Иргэн Д.Батзоригийн эзэмшил газар дээр баригдсан байгаа S.Outlet дэлгүүрийн барилгыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг хууль, тогтоомжийн дагуу ажлын хэсэгт даалгасан захирамж гарсан. Ажлын хэсэг энэ газарт ирсэн байна" хэмээн захирамжийг уншиж танилцуулав.

S.Outlet дэлгүүрийн барилгыг буулгах мэргэжлийн компани шалгарч, үйл ажиллагааг зохион байгуулна. Тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг хангаж ажиллах учиртайг тэрбээр хэллээ.

"ААН-үүдэд хохирол учирч байгаа нь тухайн үед шийдвэр гаргаж байсан албан тушаалтнуудтай хамааралтай учраас ААН-үүдэд хохирлыг бүрэн үүрүүлэхгүй. Гэхдээ аль аль талд асуудал байгаа нь ажлын хэсгийн гаргасан нөхцөл байдлаас анзаарагдсан, хуулийн байгууллагаар шалгуулна.

Иргэн Батзоригийн хувьд байдал хэцүүг ойлгож байна. Төрийн тодорхой шийдвэрүүд үйл ажиллагаанд нөлөөлсөн учир барилгыг буулгахыг хүлээн зөвшөөрөхгүйгээ тэрбээр хэлсэн. 

Барилгыг буулгах зардлыг төсвөөс шийдвэрлээд дараа нь буруутай этгээдүүдээр төлүүлэх зарчмаар гаргана. Сонгон шалгаруулалт зохион байгуулагдаж, барилгыг нураах мэргэжлийн байгууллага шалгарсан өнөөдрөөс нураана. Хотын даргын захирамж албадан буулгах юм" гэдгийг Ж.Сандагсүрэн орлогч хэллээ.

S.Outlet дэлгүүрийн барилгыг буулгах ажлын хүрээнд хамгаалалтын хашааг өнөөдөр барьж эхлэх юм байна.

ШУУД ҮЗЭХ: