ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршлын шарилж, лууль устгах ажил өнөөдрөөс эхэллээ

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Улаанбаатар Хотын Ерөнхий менежерийн сошиал сүлжээнээс авав

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршлын 893,500 м.кв талбайд шарилж, лууль устгах ажил өнөөдрөөс эхэлжээ.

Тодруулбал Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн А/270 тоот тушаалаар хорих ял эдэлж буй хоригдол болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг нийтийн эзэмшлийн шарилж цэвэрлэх ажилд татан оролцуулахаар болсон. 

Уг тушаалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн байна. 

Тус 200 хүнийг Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагын зөвлөмж, заавар, хамгаалалтын хувцас, багаж хэрэгслээр хангах бөгөөд ажлын өдрүүдээр найман цагаар нэг сарын хугацаанд ажиллуулахаар болжээ. 

Жил бүр шарилж устгалын ажлыг хоёр удаагийн давтамжтай зохион байгуулдаг бөгөөд эхний устгалыг зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 25-ны хооронд зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн устгалыг өнөөдөр эхэлж байгаа аж. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.98.76.249] 2023/8/3
дахин ургахгүй болгож нэг мөр хий л дээ. зулгааж хаясан болоод дахин ургаад байна. дахин ургахгүй ямар арга байгааг эхлээд төлөвлөөд хий
0 | 0 Хариулах
Урт хугацааны 17 зорилтот шулмын хорлол 😈 [95.217.17.96] 2023/8/2
Хэддүгээр зуунд амьдраад байна даа 😤
0 | 0 Хариулах
Урт хугацааны 17 зорилтот шулмын хорлол 😈 [95.217.17.96] 2023/8/2
Тусгай машин байдаггүй юм уу 😤🤡
0 | 0 Хариулах
Зочин [23.106.249.42] 2023/8/2
Энэ энгийн иргэдийг ч гэсэн амралтын өдрөөр дайчилж цэвэрлэгээ хийлгэж байх хэрэгтэй
0 | 2 Хариулах
Зочин [202.21.107.29] 2023/8/2
Чи гарж зулгааагаач
2 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/8/2
Zuv zuv, uneheer ene hot haltar zavaan baina, yun juulchid avah, shoroo shariljaa diilehee baisan.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.107] 2023/8/2
Ашгүйдээ харшил хөдлөөд үхэх гээд байсан юм
1 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.88.145] 2023/8/2
Luuliig LooLoo bolgo.
1 | 0 Хариулах