ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН
Байр зарна, түрээсэлнэ гэсэн заруудын 30 орчим хувь нь залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогджээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цахим орчинд нийтлэгдэж буй орон сууц худалдах, байр түрээслүүлэхтэй холбоотой 430 гаруй зарын 30 орчим хувь нь худал мэдээлэл агуулсан, залилах гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдлоо.
Энэ оны эхний долоон сарын байдлаар цахим орчинд "Түрээсийн үйлчилгээ"-тэй холбоотой 143 гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Иймд иргэд та бүхэн:
- Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
- Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
- Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
- Хямд үнэтэй яаралтай төлбөр нэхсэн түрээсийн байрнаас болгоомжилж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
