Хорих ял эдэлж буй хоригдол болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээдийг нийтийн эзэмшлийн шарилж цэвэрлэх ажилд татан оролцуулах тушаал гаргасан тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдлээ.
Нийслэл Улаанбаатар хотын нийтийн эдэлбэрийн газрын шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх тус ажил нь нэг сарын хугацаанд зохион байгуулагдах аж.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шүүхээс оногдуулсан ялын үр нөлөөг дээшлүүлэх зорилготой тус ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Нийслэлийн Захирагчийн албатай хамтран маргаашаас эхлүүлэхээр болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!