Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Барилгын ажлын улмаас сул шороог бэхэлсэн далан нурах эрсдэлтэй болжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-ийн дэргэдэх автобусны буудлын ард хууль зөрчиж барилга барих гэж буй талаар иргэд өчигдөр мэдээлэл өглөө. Тус төвийн баруун талын гарц буюу Эх нялхас автобусны буудлын чанх ард "Сансара трейд" ХХК нь таван давхар, үйлчилгээний барилга барих зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сарын 9-нд авчээ. 

Улмаар барилгын ажлын улмаас асгаас хөрс буюу сул шороог бэхэлж барьсан даланд цууралт үүссэн талаар талаар иргэд мэдээлж буй юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Баянгол дүүргийн XI хорооны төлөөлөгч Ү.Амартүвшин "ЭХЭМҮТ-ийн баруун талын автобусны буудлаас хоёр метрийн зайд, таван метрийн суурьтай таван давхар барилга барих зөвшөөрөл гарсан байна.

Нэгдүгээрт энд автобусны буудал байрлаж байна. Олон хүн бууж, суудаг газар. Ийм бага орон зайтай газарт барилга барих техник, хэрэгсэл оруулах зайгүй. Бүр явган хүн чөлөөтэй алхах ч зайгүй ийм газарт таван метрийн гүн суурь ухаад таван давхар барилга барина гэдэг нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байна. Үүнийг манай хорооны иргэд эрчимтэй эсэргүүцэж буй юм.

Мөн эмнэлгийн даланд цууралт өгсөн. Барилгын ажлын үеэр далан нурах эрсдэлтэй. Хотод ийм нягтралшилтай байршилд автобусны буудал тулгаж барилга барихыг зөвшөөрч болохгүй. Үүнийг хотын дарга Х.Нямбаатар болон бусад удирдлагууд нь анхааралдаа авах хэрэгтэй байна.

Уг байршилд барилга барих зөвшөөрлийг "Сансара Трейд" ХХК-д өнгөрсөн долдугаар сарын 9-нд буюу яг наадмын өмнөх өдөр олгосон. Хотын стандартын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй н.Дарханбаяр ийм шийдвэрийг гаргасан.

зураг
 

Энэ шийдвэрээ яаралтай цуцлахгүй бол Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-т хандана. Учир нь хотын стандартын газрыг удирдаж буй хүн үүнийхээ эсрэг зөвшөөрөл өгсөн байна.

ЭХЭМҮТ бол Монгол Улсдаа эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалдаг байгууллага. Энд зөвхөн Баянгол дүүргийн иргэдээс гадна нийслэлийн бусад дүүрэг, хөдөө орон нутгаас ч их хүн зорьж ирдэг. Энэ төв маань уг нь гурван орц, гарцтай байсан. Гэтэл урд талынх нь гарцыг Монголын Үндэсний Их Сургууль (МҮИС)-ийн тухайн үеийн удирдлагууд гарц дагуулж зогсоол барина гэж зүтгэсээр байгаад луйвардаж аваад битүүлчихсэн. Үүнээс болоод уг төвд урд талаасаа нэвтрэх боломжгүй болсон. Одоо энэ төвд баруун, зүүн гэсэн хоёр гарцаар л нэвтэрдэг.

Тэгтэл баруун гарцных нь автобусны буудал дээр ямар ч хүн бууж, суух боломжгүй болтол нь шахаж үйлчилгээний барилга барих зөвшөөрөл гарсан" гэв.

"Сул шороог бэхэлсэн далан эрсдэлд орвол хөрсний гулсалт үүсэх аюултай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн "Юнимед Интернейшнл" эмнэлгийн гүйцэтгэх захирал С.Буянт "Манайх хүүхэд, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг эмнэлэг. ЭХЭМҮТ болон энэ орчмын эмнэлгүүдээр өдөртөө 3,500 гаруй хүмүүс үйлчлүүлдэг гэсэн тоо баримт бий. Энд ирж буй хүмүүсийн ихэнх нь Эх Нялхсын автобусны буудлаар дамжиж ирдэг.

"Сансара Трейд" ХХК-ын удирдлагууд өмнө нь Баянгол дүүргийн тохижилт, үйлчилгээний газрын дарга байхдаа энэ газрыг авсан. Тэгээд барилга барих зөвшөөрлөө сая наадмын өмнө гаргуулсан байна. Маргаан үүсээд байгаа тул шөнө дөлөөр ирж газрыг нь ухаж, барилгын ажлаа үргэлжлүүлж байна.

Энд барилгын ажил явагдсанаас болж манай эмнэлэг ноцтой эрсдэлд орж буй. Манай эмнэлэг нь ЭХЭМҮТ-ийн барилгыг барих үед гарсан асгаас хөрс дээр баригдсан. Энэ асгаас хөрс нь сул шороо учраас гулсах эрсдэлтэй байдаг. Тиймээс бэхэлгээ далангийн инженерийн шугам сүлжээг барьсан. Гэтэл энд барилга барьж эхлээд хоёр хоног болоход даланд цууралт үүсэж эхэлсэн. Энэ асуудал хүндэрвэл хөрсний гулсалт үүсэж, дээр нь байгаа барилгад аюул үүсэж байна" гэсэн юм.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг