Монголын хамгийн том компьютерын дэлгүүр болох PC mall нь хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан сурагчдыг хичээлийн хэрэгслийн хамгийн гол шийдэл болох зөөврийн компьютерын бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕРИЙН ҮНЭГҮЙ ЗАСВАРЫН ӨДӨРЛӨГИЙГ зохион байгуулдаг билээ. Энэхүү арга хэмжээ нь нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба PC mall компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой.
Энэхүү эвент нь танд дараах боломжуудыг олгох юм байна.
Та өөрийн асуудалтай байгаа зөөврийн компьютероо мэргэжлийн инженерүүдээр үнэ төлбөргүй оношлуулах зөвлөгөө авах боломжтой. Тухайн өдөр хоёр мэргэжлийн инженер ажиллах ба иргэдийн зөөврийн компьютерыг БРЭНД ХАРГАЛЗАХГҮЙ, ХУДАЛДАН АВСАН ГАЗАР ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР үнэ төлбөргүй засварлах зөвлөгөө өгнө гэдгээрээ онцлогтой юм. Мөн дээрээс нь ямар шинэ зөөврийн компьютер худалдаж авах тухайн хүний хэрэгцээнд тохирсон зөөврийн компьютеруудыг зөвлөх ба хэрхэн урт удаан зөв зохистой ашиглах талаар зөвлөгөө өгөхөөрөө илүү давуу талтай.
Дараагийн чухал зүйл гэвэл PC mall-ийн BACK TO SCHOOL худалдаа юм. Энэхүү худалдаагаар та сонгогдсон зөөврийн компьютеруудаас худалдан авалт хийгээд дараах 3 бэлгээс 1-ийг нь сонгон авах боломжтой.
СОНГОЛТ 1: Зөөврийн компьютер + Epson L3256 Printer 50% хямдруулах
СОНГОЛТ 2: Зөөврийн компьютер + Galaxy A06 ухаалаг утас 200,000₮ -р авах
СОНГОЛТ 3: Зөөврийн компьютер + Martin брэндийн чихэвч + Үүргэвч + Wireless + Power Bank
Эвент болох байршил: Хүнсний 4 -н автобусны буудлын чанх ард PC mall Service Center.
Google maps: https://maps.app.goo.gl/EhcKz8nsVehezVdt9
Эвент болох өдөр: 8 сарын 23-24
Эвент болох цаг: 10:00-17:00 цагийн хооронд
Холбоо барих : 7575-3535
Дэлхийн брэндүүдийн Монгол Дахь Албан Ёсны Дистрибьютер 𝐏𝐂 𝐌𝐚𝐥𝐥.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!