Наймдугаар сарын 20-н буюу өнөөдөр 14:30 цагийн байдлаар Улаанбаатар хотод 19.5-28 мм хур тунадас ороод байна.
Нийслэлийн хэмжээнд 15:00 цагийн байдлаар үер усны холбогдолтой нийт 12 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс таван байршилд онцгой байдал болон мэргэжлийн байгууллагуудын нийт 14 ажилтан, алба хаагч, дөрвөн автомашин, хоёр ус зайлуулах насосоор ус соруулан ажиллаж байна.
Одоо орж буй борооны эрчим түр суларсан байгаа ч эргээд эрчимжин үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна. Иймээс ААН, СӨХ, иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг хэрэгжүүлж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!