УДЭТ: “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-д бүтээл хүлээн авч эхэллээ
Улсын Драмын Эрдмийн Театрын санаачилгаар Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам болон Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Жүжгийн зохиолын улсын уралдаан”-ыг зарлаж байна.
Энэхүү уралдаанд тэргүүн болон шагналт байрт шалгарсан мөн шүүгчдээс өндөр үнэлгээ авсан зохиолуудыг УДЭТ-ын болон орон нутгийн театруудын урын санд хүлээн авна.
ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН СЭДЭВ, ТӨРӨЛ:
- Түүхэн сэдэвт жүжгийн зохиол
- Аттила хааны тухай жүжгийн зохиол
- Орчин үеийн сэдэвт жүжгийн зохиол / Мюзикл жүжгийн зохиол
- Хүүхэд, залуучуудын сэдэвт жүжгийн зохиол
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШАЛГУУРУУД:
- Тайзнаа тавигдаагүй, хэвлэгдэж олон нийтэд хүрээгүй жүжгийн зохиол байх
- Жүжгийн зохиолын бүтцийн болон бичлэгийн шаардлага, стандартыг хангасан байх
- Уран сайхны боловсруулалт хийсэн байх
- Оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2025 оны 08 дугаар сарын 20-31-ний өдрийг дуустал УДЭТ-ын байранд хэвлэмэл эх, файлын хамт хүлээн авна.
ШАГНАЛЫН САН: 160,000,000₮
- Нэгдүгээр байр (төрөл тус бүрээр) нэг: 20 000 000 төгрөг, батламж
- Хоёрдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 12 000 000 төгрөг, батламж
- Гуравдугаар байр (төрөл тус бүрээр) нэг: 8 000 000 төгрөг, батламж
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 70115154, 88699189
Эх сурвалж: УДЭТ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
