Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар
Мөн
Тэргүүн шадар сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахдаа "Долдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 19-н буюу нэг сарын хугацаанд 8.4 сая тонн нүүрс экспортоллоо. Энэ нь өмнөх саруудын дунджаас 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ онд 80 сая тонн нүүрс, ирэх онд 85-90 сая тонн нүүрс экспортлохоор төсвийн хүрээний мэдэгдэлд тусгана.
Экспортыг нэмэгдүүлэхийн тулд хүнд суртал гаргадаг, бичиг баримт бүрдүүлдэг, цохуулдаг, тамга дардаг зэрэг процесс цаг хугацаа их шаарддаг, хувийн хэвшилд дарамт учруулдаг байсан. Гаалийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавих хяналтын журам гэж байдаг. Журмыг өөрчлөх цахим систем бэлэн болсон. Ингэснээр Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ), Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ), Боомтын захиргаа, Хил Хамгаалах Ерөнхий Газар(ХХЕГ) хоорондоо мэдээлэл солилцох бололцоо бүрдсэн. Дээр дурдсан журмыг хэрхэн өөрчлөх талаар иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авч, нээлттэй хэлэлцүүлэг хийж байгаа. Олон нийтээс 17,000 гаруй санал ирүүлсэн. Наймдугаар сарын 31-ний дотор уг журмыг батлахыг ГЕГ-ын даргад Засгийн газрын тогтоолоор үүрэг болгоод байгаа" гэв.
Мөн уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжихийн тулд нэгдсэн нэг худалдааны цонхтой болох ажлыг эхлүүлсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!