Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

В1 давхар, гарааш орчимд ус зайлуулах хамгаалалтын даланг байгуулах, цахилгааны щитүүдийн аюулгүй байдлыг хангах үүрэг чиглэлүүдийг өгчээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 20
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн онцгой комиссоос борооны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Өнөөдөр Улаанбаатар хотод 14:00-16:00 цаг, 20:00-00:00 цагийн хооронд усархаг, их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Өнөөдөр өглөө 05:07:00 цагийн хооронд 1.5-3мм хур тунадас оржээ.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд ус тогтсон байршлуудыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерын мэдээллээр НОБГ-ын шуурхай штаб цаг тухайд нь авч байгаа юм байна. Одоогоор Дарь-Эхийн шинэ буудлын уулзвар, Багшийн дээд сургуулийн урд уулзвар дээр тогтсон усыг зайлуулах ажлыг хийж байгаа бөгөөд НОБГ-т үер устай холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй байгаа юм байна.  

Наймдугаар сард үер усны нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул шуурхай штабууд өргөтгөсөн хэлбэрээр 24 цаг ажиллаж байгаа юм байна. 

Дүүргүүдэд үерийн ус хамгийн их тогтох магадлалтай 95 цэг дээр үер уснаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, бэлтгэл бэлэн байдлаа хангах, В1 давхар, гарааш орчимд ус зайлуулах хамгаалалтын далан шуудууг байгуулах үүрэг чиглэлүүдийг өгсөн байна. 

Нийслэлийн 320 орчим СӨХ-д В1 давхрын цахилгааны шийдүүдийн аюулгүй байдлыг хангаж цаг үеийн мэдээ мэдээллээ түргэн шуурхай өгч хариу арга хэмжээ авах үүрэг даалгаврыг өгчээ. 

Одоогийн байдлаар үерийн эрсдэлтэй бүсэд 1,917 айл өрх байгаа юм байна.