ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/20-НД НИЙТЛЭГДСЭН
"Уяатай нохойгоо сул тавьж аюул болсон үед зугтах боломжтой байлгаарай"
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Өнөөдөр зүсэрсэн бороо орж, үер усны аюул үүсэж болзошгүй тул иргэд та бүхнийг уяатай нохойгоо сул тавихыг холбогдох байгууллагуудаас уриаллаа.
Өнөөдөр Улаанбаатар хотод 14:00-16:00 цаг, 20:00-00:00 цагийн хооронд усархаг, их хэмжээний бороо орох төлөвтэй байна. Өнөөдөр өглөө 05:07:00 цагийн хооронд 1.5-3мм хур тунадас оржээ.
Учир нь үер усны аюулын үед иргэд нохойгоо хашаандаа уяж орхисноос болж живж үхэх тохиолдол их гардаг байна.
- Бороо орох үед нохойгоо уяхгүй байх
- Хэрвээ уях бол үерийн ус давахгүй өндөр газар уях
- Гэртээ, гараашдаа нохойгоо оруулах
- Аюул болсон үед зугтах боломжтой чөлөөтэй байлгахыг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
