Капитрон банк нь тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ харилцагчдаараа дамжуулан байгаль орчин, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ёс зүйтэй бизнесийг дэмжихийг зорьж ажилладаг.
Энэхүү зорилгын хүрээнд,
Зээлийн бүтээгдэхүүнүүд нь уян хатан нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацаатай гэдгээрээ онцлог төдийгүй саарал усны тоног төхөөрөмжийн зээл олгож байгаа нь анхдагч юм. Ус ихээр хэрэглэдэг автомашин угаалга, арьс ширний үйлдвэр зэрэг үйл ажиллагаа бүхий бизнес эрхлэгчдэд цэвэр усны хэрэглээг хэмнэх, ус дахин ашиглах зориулалт бүхий тоног төхөөрөмжөө урт хугацаатай, хүү багатай зээлээр шийдвэрлүүлэн худалдан авах боломжийг олгож байна.
Мөн харилцагч та бүхэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулан шинэ, хуучин цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашин худалдан авах урт хугацаатай автомашины зээл болон эрчим хүчний хэмнэлтэт цахилгаан бараа, жижиг оврын цахилгаан моторт дугуй, энгийн дугуй худалдан авах зэргээр Капитрон банкнаас ногоон хэрэглээний зээлээ авах боломжтой.
Та доорх линкээр дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!