Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсын хамгийн өндөр барилга нээгдэхэд бэлэн болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Япон улсын хамгийн өндөр барилгад тооцогдож буй 330 метр өндөр цамхаг нээгдэхэд бэлэн болсныг Mori Building Co компани өчигдөр зарлажээ.

Нийслэл Токио хотын төвд сүндэрлэх энэхүү цамхаг тус улсын өндөр барилгын өмнөх дээд амжилтыг 30 метрээр ахиулж байгаа юм байна.

“The Azabudai Hills Mori JP Tower” цамхаг ирэх намар албан ёсны нээлтээ хийхээр болжээ.

Газрын түвшнээс доош таван давхар, дээш 64 давхар уг барилгын дээд давхруудад орон сууц болон бусад тансаг ангиллын үйлчилгээнүүд нээгдэх ба үйл ажиллагааг нь Aman Resorts зочид буудлын оператор хариуцах гэнэ.

Мөн Токио хотын Бритиш сургууль, Кэйо их сургуулийн эмнэлэг, компаниудын оффисууд, дэлгүүр, ресторанууд байрлахаар төлөвлөгджээ.

Япон улсын өмнөх хамгийн өндөр барилга нь Осака хотын 300 метр өндөр Абено Харукас цамхаг байсан юм.

Гэхдээ шинэ цамхаг хамгийн өндөр барилгын титмийг удаан зүүхгүй нь тодорхой болоод байгаа. Токио өртөөний орчимд Mitsubishi Estate Co компанийн босгож буй 390 метрийн өндөр цамхаг 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа ажээ.

 

Эх сурвалж: Kyodo News