Б.Цэдэн-Иш хэмээх бүсгүйг хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэж байгаа н.Алтанхүүд холбогдох хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн билээ.
Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас мэдүүлэг авчээ. н.Болормаагийн хувьд хохирогч бүсгүйг ГССҮТ-д анх авчирсан хүн юм.
Энэ хэрэгт Ерөнхийлөгч, УИХ-ын эмэгтэй гишүүд, өмгөөллийн байгууллагууд хүртэл анхаарлаа хандуулаад байгаа.
Мөн улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор дахин задлан шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг өгсний дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний төвөөс өөр шинжээчийн бүрэлдэхүүн томилогдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!