Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Зодуулж, нас барсан бүсгүйн талаар албан ёсны мэдээлэл өгнө

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Хохирогч бүсгүй

21-хэн настай бүсгүй найз залуудаа зодуулж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 13-нд гарсан билээ. Олныг цочирдуулсан энэхүү хэргийн хохирогчийн талд стратегийн өмгөөллийг Хүний эрхийн хуульч М.Ичинноров үзүүлж байгаа юм.

Тэгвэл тэрбээр маргааш хэвлэлийн бага хурал хийхээр зарлалаа. Энэ үеэр Алтанхүүгийн үйлдсэн хэргийн хохирогчийн ар гэрийнхэн, өмгөөлөгч албан ёсны мэдэгдэл хийж, хэргийн талаар дэлгэрэнгүй танилцуулна гэдгээ хэлж байна.

Мэдээллийн хурал  “Монгол Ньюс”-ын хэвлэлийн хурлын танхимд маргааш 11.00 цаг болох юм байна.