Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:19 2024/05/17

Үргэлжлүүлэн Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/s6ubvk7ewk/

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд баталсан бөгөөд эдийн засаг, бизнес хурдацтай хөгжиж буй өнөөгийн орчин нөхцөлд  тус танхим зохицон ажиллах, аж ахуйн нэгж, байгууллагуудыг төлөөлөх чиг үүргийг бүрэн хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байгаа нь энэхүү хуулийг боловсронгуй болгох үндсэн шаардлага болсон хэмээн хууль санаачлагч танилцуулсан.

Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн нэгж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлэх бөгөөд Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн болон салбарын танхим, гадаад улс дахь төлөөлөгчийн газраас бүрдэх нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ. Дээрх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад оролцох бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд төлөөлөн илэрхийлэх, хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагаа, шийдвэрийн үр нөлөөг сайжруулахтай холбоотой санал, зөвлөмж хүргүүлэх болон зөвлөл, хороо, комисс, ажлын хэсэг зэрэг хамтын удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оролцуулах замаар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны сонирхлыг хамгаалахаар тусгасан байна.

Аймаг, нийслэлийн танхимын тухайд тухайн аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 50-иас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулж болох бол салбарын танхимыг эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мөн тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулах боломжтой байхаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Тэдгээр нь үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх боломжтой байх аж.

Түүнчлэн аймаг, нийслэлийн болон салбарын танхимууд нь Монголын үндэсний танхимын гишүүн байх бол аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь Монголын Үндэсний танхимд гишүүнээр элсэхгүй. Өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим, эсхүл харьяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах аймаг, нийслэлийн танхимд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэх замаар Монголын үндэсний танхимын үйл ажиллагаанд оролцох юм байна.

Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүгийн бие даасан байдлыг хангах хүрээнд Монголын үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээ болох гарал үүсэл тодорхойлох, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчлэх, бараа тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэх баримт бичиг олгох, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ болон арбитр, эвлэрүүлэн зуучлал зэрэг үйлчилгээний хөлсний хэмжээг Монголын үндэсний танхимын Удирдах зөвлөл тогтоохоор тусгажээ. 

10:22 2024/05/17

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Малчны тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай зэрэг 16 хуулийн төслийг хэлэлцэх юм байна. 

Хуралдааны эхэнд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Малчны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.