ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“UBCab Rent” Монгол Улсын аялал жуулчлалын нүүр царай болох нь

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Засгийн газраас "Монголд зочлох жил" болгон зарласан 2023-2024 онд Монгол Улс 640 мянган жуулчин хүлээн авсан нь цар тахлаас хойш уналтад ороод байсан аялал жуулчлалын салбарын сэргэлт болж түүхэн амжилт тогтоосон. 

"Монголд зочлох жил"-ийн хүрээнд өнгөрсөн онд сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн ч хараахан зорилтоо биелүүлж чадсангүй. Харин энэ жил монголчууд бидний өөрсдийгөө дэлхийд сурталчлах гол түлхүүр үг нь "Go Mongolia" буюу "MonGOlia, Always Moving" байх юм.

Гэвч Монгол Улс гадаад улсын иргэнийг онгоцны буудал дээр буулгачихад л болох мэт ярьсаар, анхаарсаар байгаа болохоос онгоцноос бууснаас цаашаа яг яах вэ, хэрхэн ая тухтай аялуулж, сэтгэл хангалуун буцаах вэ гэдэг дээр бэлдэж, анхаарахгүй, бүр бодохыг ч хүсэхгүй байх шиг. 

Жуулчдад зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэг зэрэг олон асуудал тулгамддаг. Эдгээрээс хамгийн эхэнд тулгамддаг асуудал нь Тээвэр.

Товчхондоо жуулчдын хамгийн эхний сэтгэгдэл онгоцны буудал дээр, тэр дундаа тээврийн үйлчилгээнээс төрдөг. Тухайн улсыг дүгнэх эхний сэтгэгдлийг тээвэр үйлчилгээ хариуцаж буй хувь хүн, ААН өгдөг гэхэд болно. Гэтэл манай улсын хувьд жуулчдад зориулсан тогтсон тээвэр үйлчилгээний компаниуд төдийлөн олон байдаггүй, байгаа нь шаардлага стандартыг хангаддаггүйгээс үүдэн олон асуудал үүсэж, жуулчинд таагүй сэтгэгдэл үлдээх нь бий. Илүү хөлс авах, харилцаа хандлага тааруу байх гэдэг ч юм уу.

Тэгвэл эдгээр асуудлуудыг шийдэж Монгол Улсын аялал жуулчлалын нүүр царай болохоор өдгөө хэдийнээ 1.1 сая хэрэглэгчтэй болсон UBCab компанийнхан UBCab Rent буюу машин түрээсийн шинэхэн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

зураг
 

UBCab Rent гэх энэхүү үйлчилгээ нь жуулчид болон аялал жуулчдын компаниудад түлхүү төвлөрсөн үйлчилгээ байх аж. Энгийнээр бол техникийн шаардлага хангасан авто машин, жолоочтой машин түрээсийн үйлчилгээг хувь хүн, ААН-үүдэд санал болгож байгаа юм.

https://www.facebook.com/ubcab.rent/videos/1428601274521303/

 

зураг
 

"Юбикаб" ХХК-ийн борлуулалт үйлчилгээний албаны захирал Ө.Батзориг:

Бид зах зээл дээр UBCab такси үйлчилгээ, UBEats төсөл, UBCab Express зэрэг олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ удаад шинэ төсөл UBCab Rent үйлчилгээг санал болгож байна. Яагаад энэ үйлчилгээ чухал, шаардлагатай вэ? гэвэл нэг талдаа бид зах зээл дээр маш олон жолоочийг бэлдэж чадсан. Сайн үйлчилгээтэй, цолны оноотой, амласандаа хүрдэг, цэвэр цэмцгэр зэрэг олон давуу талтай тул албан байгууллага, хувь хүмүүс болон аялал жуулчлалын салбарт зориулаад машин түрээсийн үйлчилгээг гаргаж байна. Энэ үйлчилгээний тухайд бид аялал жуулчлалын салбарыг тодотгож харж байгаа. Аялал жуулчлалын салбарт хэд хэдэн асуудал бий.

  1. Монгол Улсын Засгийн газрын Аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход аялал жуулчлалын тээврийн салбарт үйлчилгээний нэгдсэн стандарт байдаггүй. Дээрээс нь онгоцны буудлаас тосож авах, хот дотор явах, байршил өөрчлөгдөж зарим нэг байршил руу явахад үнийн нэгдсэн бодлого байдаггүй. Жолоочид жуулчдаас илүү мөнгө авах, тойрч явах гээд маш олон асуудал үүсдэгийг ярилцсан. Энэ бол эхний асуудал.
  2. Гаднаас ирж байгаа жуулчдын хувьд аюулгүй байдал маш чухал байдаг шүү дээ. Тэгвэл манай үйлчилгээ хэрэглэгчдэд хүрснээр эд зүйлээ мартах, зөв такси үйлчилгээнд сууж байна уу, зөв байршилдаа очиж байна уу гээд хянаад явж болохоос гадна аяллын хугацаанд болсон асуудлууд бүгд буцах хаягтай байна.
  3. Тогтвортой мэргэжлийн үйлчилгээ ховор болчхоод байгаа. Аялал жуулчлалын салбарынхан маань тодорхой дэд бүтцийг бариад амралтын бааз, зочид буудал, хүлээн авах хэсгийг барьж байгаа боловч тухайн жуулчнаа тэр газартаа болон бусад газарт хүргэхэд мэргэжлийн үйлчилгээ, зам харгуй тодорхой биш байдгаас болж өндөр зардал гардаг нь нэг асуудал мөн. Шинэ үйлчилгээгээ тэдэнд санал болгосноор энэ асуудал цэгцэрнэ гэсэн үг.
  4. Аялал жуулчлалын компаниудын парк шинэчлэл. Парк шинэчлэл маш өндөр зардалтай гэж харж байгаа. Жишээлбэл, аялал жуулчлалын компаниуд өөрийн болон гэрээт унаа тээврээр жуулчдыг хангаж байна. Энэ нь олон жуулчин ирэх бүрд хумигдаж байдаг. Бид юуг шийдэж өгч байна вэ гэхээр магадгүй тухайн компани олсон орлогоо өөрсдийн дэд бүтэц болон бусад сайжруулалтыг хийхэд зарцуулаад тээврийн асуудлаа манай үйлчилгээгээр шийдэх бүрэн боломжтой.
  5. Жолоочийн хүрэлцээ муу байдаг. Ер нь нисэх буудал холдсоноос болоод жолоочийн хүрэлцээ бага болчихсон. Тиймээс арга ядаад замын унаа хайдаг шүү дээ. Үүнийг бид бүрэн шийдэж өгсөн байгаа. Дээрээс нь зөвхөн аялал жуулчлал гэлтгүй гаднын томоохон арга хэмжээ, тоглолт, нийтийг хамарсан үйл ажиллагаа дээр жолооч болон машиныг мянга мянгаар нь хангах боломж  UBCab Rent-д бүрдчихсэн.

Эцэст нь, сонголт маш чухал. Бид зах зээл дээр зургаан төрлийн сонголттой бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Үүнд:

  • Sedan
  • Suv
  • Van
  • Luxury
  • Mini bus
  • Bus зэрэг багтаж байна.
зураг
 
зураг
 

"Юбикаб" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан менежер Н.Золбоо:

UBCab бол технологи дээр суурилсан платформ. Үүн дээр урьдчилсан захиалгыг хийх боломжтой. UBCab Rent үйлчилгээг авахдаа аппликэйшн татаад түрээс гэсэн үйлчилгээгээ сонгоод цагаар, өдрөөр түрээсэлж болно. Ингэхдээ долоо хоногийн дараа, сарын дараа авахаар захиалгаа өгсөн ч болно. Мөн манай 77807780 дугаараар захиалга өгч, үйлчилгээгээ авах боломжтой.

Үүнээс гадна бид тогтвортой үнийн бодлогыг баримталж ажиллаж байна. Манай үйлчилгээг цагаар болон өдрөөр түрээсэлсэн тохиолдолд нэг үнийн бодлогоор явна. Харин хамтарч ажиллаж байгаа компаниуддаа хөнгөлөлттэй үнийн бодлогоор явна.

Мөн хэрэглэгч хүсэж, шаардлагатай бол ус, салфетка зэрэг бусад бүтээгдэхүүнийг судлаад хэрэглэгчийг суухад бэлэн байлгаж, өгөх боломжтой. Бас ямар ямар газар зогсох шаардлагатай гэдгээ мэдэгдсэн тохиолдолд аяллын явцад зогсож, хэрэглэгчийн хүсэлтээр байх боломжтой юм.

зураг
 

"Юбикаб" ХХК-ийн байгууллага хариуцсан ахлах менежер Б.Хосзул:

UBCab Rent машин түрээсийн үйлчилгээний хамгийн том давуу тал нь

  1. Тухайн хэрэглэгчийн аюулгүй байдал.
  2. Тав тухтай байдал болон тухайн хэрэглэгчийн хүссэн тоогоор машиныг бэлдэж, түрээслэх боломжтой байдал. Ерөнхийдөө Монгол Улсад байгаа унаа түрээсийн үйлчилгээнүүдийн стандарт нэг жигд байгаа ба UBCab Rent нь тэрхүү стандартыг улам чанаржуулж, бага үнийн дүнгээр үйлчилж байгаа гэсэн үг.

Манайх UBCab академи дээрээ тусгай сургалтад суулгадаг л даа. Хэрэглэгчид ямар ч хамаагүй жолооч хүрээд ирэх юм уу гээд асуугаад байдаг. Тухайн жолооч нь ямар хувцастай байх юм, ямар хэлээр ярьж чадах юм зэрэг зүйлийг асуудаг учраас унаа түрээсийн үйлчилгээндээ мянга гаруй жолоочтой тусгай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу тэднийг сургалтад хамруулсан. Хэрэв хэрэглэгч захиалга өгөх юм бол жолооч ийм машинтай, ийм хэлний анхан шатны мэдлэгтэй гээд хэлээд, мэдээллийг өгөх тул онгоцны буудлаас хүн тосоход асуудалгүй. Энэ тал дээрээ бид дотоод стандартыг бий болгосон.

Тэгэхээр урьдчилсан захиалга өгч байгаа тохиолдолд манайх ямар жолооч, ямар машин очих бүх мэдээллийг өгөх учраас хэрэглэгч айж болгоомжлох шаардлага үүсэхгүй. Мөн жолоочийг мэдлэгжүүлэх хүрээнд анхан шатны хэлний сургалтад суулгахаар болж байна. Ингэхдээ танхимаар болон цахимаар сургалтыг орно. 

Түүнчлэн хүмүүс UBCab Rent гэхээр зөвхөн Alphard-aaр төсөөлөөд байдаг. Гэтэл манайх Alphard-аас гадна бүх төрлийн машинтай. Энэ дундаас онцлоход манайд luxury буюу тансаг зэрэглэлийн машин бий. Хүнд ямар ч хэрэгцээ байж болно шүү дээ. Том уулзалтад явах гээд байдаг. Гэхдээ жижиг тэргээр очно гэхээр сонин байгаад байна шүү дээ. Такси үйлчилгээгээр явахаар цагт баригдана, хүн хүлээлгэнэ гээд бага зэрэг асуудал тулгамддаг учир өөртөө илүү тухтай, тансаг зэрэглэлийн авто машин түрээсэлж болно гэдгээрээ онцлог. Тэр машин нь ямар ч машин байж болно. Манайд бүх төрлийн машин нь байгаа.

Мөн тансаг зэрэглэлийн машин авч байгаа тохиолдолд дээр нь UBCab гэсэн бичиг байвал онцгүй шүү дээ. Тэгэхээр тухайн машин дээр UBCab-ийн логог заавал байршуулахгүй. Ингэснээр тухайн хүнд илүү амар, мөн мэдрэмж нь өөр байна байх.

зураг
 

"Юбикаб" ХХК-ийн санаачилсан UBCab Rent гэх энэхүү үйлчилгээ нэвтэрснээр зөвхөн аялал жуулчлал гэхгүй олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, албан уулзалт, томоохон тоглолт арга хэмжээнд тээврийн асуудал толгойн өвчин байхаа болих юм. Хэдийгээр олон улсын жуулчид гэж тодотгож байгаа ч дотоодын жуулчдад ч мөн нээлттэй. Тухайлбал авто машингүй иргэн, оюутан залуус, сурагчид амралт зугаалгаар явахад машин шаардлагатай бол рент үйлчилгээг захиалан авто машины түрээсийн төлбөр болон жолоочийн хоол, амрах газрыг ханган үйлчилгээ авч болно.

Түүнчлэн "Юбикаб" ХХК нь энэхүү машин түрээсийн үйлчилгээг явуулахдаа авто машинуудаа хувь хүн, байгууллагууд болон томоохон авто машины дистрибюшн компанитай хамтарч байгаа аж.

Урьдчилсан захиалга өгөх: ubcab.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.