Зохиолч, сэтгүүлч Р.Эмүжин: Хаврын ядаргааг хашраана л гэнэ дээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Таван шимт цайг таван хоромд гэдэг чинь л энэ юм байна. Борцтой, хийцтэй, дээр нь банштай цай гээд бод доо.

Дөрвөн улиралтай, улирал болгон нь дахиад дөрвөн өөр ааштай Монголын цаг улиралд хамгийн тохиромжтой хүнс бол шар тос, сүүлний тосоор хийцэлж, намрын борц чанасан цай.

За дээр нь хэдэн банш бужигнуулаад, хэд самраар аягалахад чухам ядаргааг хашрааж, тамир сэлбэнэ. Цаг агаар солигдож, салхи эргэх тоолонд ханиалгачих гээд байдаг үед бүр тохиромжтой. Мэдээж, цаг хэмнэнэ. Хэмнэсэн цагаа гэр бүлдээ зориулна.

Гал тогоонд хөлөө чилтэл зогсох хэрэггүй гээд давуу тал олон. Нэмээд хэлэхэд борцтой, банштай цайны үнэр гэр дүүрэх нь ямар их тав тух, дулаахан сайхан мэдрэмж билээ. Цайнд чанасан борц бол салахын аргагүй амттай, банштай бүр ярих ч юм байхгүй, товчхондоо бол монгол маягийн тансаглал гэдэг чинь энэ дээ.

Долоо хоногт нэг удаа хүртэхэд л ядаргаа энэ тэр бол долоон уулын цаашаа одно гэж мэд. Буцалж байгаа усанд хийж хутгаад 8-10 минут чанахад л банштай цай бэлэн, балга бүр нь өег. Талын Монгол ер нь манай хөргөгчөөс салахаа больсоон, амар бөгөөд амттай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.