ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсаас БНХАУ-д мах, гурил, ус, самар экспортлох эрхтэй 55 ААН байдаг

Б.Манлай
2024 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Бээжин хот. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсаас БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 22, усны бүтээгдэхүүн экспортлох эрхтэй тав, гурил экспортлох эрхтэй 13, самар экспортлох эрхтэй 15 аж ахуйн нэгж байдаг байна.

Монгол, Хятад хоёр улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 15-ны өдөр хүнсний бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжид БНХАУ-ын импортын хүнсний бүтээгдэхүүний стандарт, тус улсын гаалийн системийн бүртгэл зэрэг сэдвээр цахим сургалт зохион байгуулжээ.

Энэ удаагийн сургалтад манай улсын мах, махан бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлогч 70 гаруй аж ахуйн нэгжийн 120 төлөөлөл хамрагдсан байна.

Хүнсний бүтээгдэхүүн экспортлох эрхтэй аж ахуйн нэгжийн жагсаалтыг БНХАУ-ын ГЕГ-ын цахим хуудаснаас харах боломжтой.

Цахим сургалтыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, ХХААХҮЯ, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газартай хамтран зохион байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.88] 2024/5/17
Самар гурил гээд эдийн засаг байгальд хортой барааг гаргах хэрэггүй лдээ самрын авах гэж уулаар хүн сүрэг билжиж ан амьтан мод жимсийг устгадаг гурил үйлдвэрлэхийн тулд жилд олон зуун тэбумийн зээл хөнгөлөлт эдүүлдэг газрыг хөрсөө хийгээд дуусгасан
1 | 0 Хариулах
Зочин [202.126.92.178] 2024/5/17
Хятадууд зөвшөөрөл өгч байж гаднаас юм оруулах юм. Харин манайд эсрэгээрээ ямар ч зөвшөөрөлгүй нэг нь гараад л гахайд чихэж оруулж ирээд л зардаг. Энэ байдлаа зогсоомоор байна. Ганзагын наймаагаа болиоч ээ. Гадны бараанд хяналт тавиач ээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.24] 2024/5/17
Бүгд хятад эзэнтэй. Монгол эзэнтэй үйлдвэрт нь зөвшөөрөл өгөөгүй
3 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2024/5/17
ter n hamaagui shdee. end ajliin bair bii bolgood tatwaraa shudragaar tolood huuli dagaj mordoj bwl ezen n haanah bh n hamaagui. ta ch gsn hytadad ochood business hiih buren bolomjtoi bgaa shu
1 | 1 Хариулах
💩 [202.126.91.194] 2024/5/17
Hyatadruugaa zailaa
1 | 1 Хариулах
Зочин [66.181.183.24] 2024/5/17
Бүгд хятад эзэнтэй. Монгол эзэнтэй үйлдвэрт нь зөвшөөрөл өгөөгүй
2 | 0 Хариулах
Зочин [162.19.152.122] 2024/5/17
МАН АН ПЯЗДАНАР ЭРХ ЗАРЖ АШИГ ХАЙГЧИД БИШЛ ЮМ БОЛ ЭРХ ЗӨВШӨӨРӨЛИЙГ БАЙХГҮЙ БОЛГО
1 | 0 Хариулах