ФОТО: Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Монгол Улсын Баатар” цол хүртээлээ
Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Баатар” цол хүртээсэн талаар Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Монгол Улсын Баатар цолын Алтан таван хошуу, Сүхбаатарын одонг хамтатган гардуулсан байна.
Тус сургуулийн төгсөгчид нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах дайн байлдаан, энхийн үйлс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд манлайлан оролцжээ
Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар үндэсний цэргийн боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх зорилгоор байгуулагдаж байжээ. Тус сургууль нь 105 жилийн хугацаанд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэгт үе үеийн цэргийн дарга, офицер, ахлагч, төр, цэргийн зүтгэлтнүүдийг бэлтгэн гаргаж ирсэн түүхтэй.
Тус сургуулийн төгсөгчид эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг хамгаалах дайн байлдаан, энхийн үйлс, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд манлайлан оролцож, эгнээнээсээ олон арван Монгол Улсын баатрыг төрүүлсэн юм хэмээн онцолжээ.
Түүнчлэн өнөөдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль офицер, ахлагч бэлтгэхээс гадна кибер аюулгүй байдал, хиймэл оюун, шинжлэх ухаан, технологи, инновац, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн чиглэлээр сургалт, судалгаагаа өргөжүүлэн, орчин үеийн Зэвсэгт хүчний хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

