2025-2026 оны төрийн болон орон нутгийн тендер сонгон шалгаруулалтын асуудлаар сонсгол зохион байгуулахаар болов
УИХ-ын төсвийн Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Тогтоолын төсөлд дурдсанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал 2025-2026 он” сэдвээр ерөнхий хяналтын сонсголыг 2026 онд арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдөр зохион байгуулах юм.
Ерөнхий хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн М.Ганхүлэг удирдан явуулах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

