“Омни Эрдэнэт Майнерс” баг “Апекс Капитал” ҮЦК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ
Монголын сагсан бөмбөгийн “Омни Эрдэнэт Майнерс” баг 2026–2027 оны улиралд “Апекс Капитал” ҮЦК-тэй хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны гэрээг 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр байгууллаа.
“Апекс Капитал” ҮЦК нь Монголын хөрөнгийн зах зээлд брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг үнэт цаасны компани юм. Тус компани нь хувьцаа, бондын арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ болон байгууллагуудад санхүүжилт босгох чиглэлээр ажилладаг бөгөөд хөрөнгө оруулагчдад дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг бүрдүүлдэг.
Энэхүү хамтын ажиллагаа нь багийн спортын амжилтыг дэмжихийн зэрэгцээ сагсан бөмбөгийн хөгжлийг өргөжүүлэх, тамирчдын өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах, олон нийтэд хөрөнгө оруулалт болон санхүүгийн зөв дадлын талаарх мэдлэг, ойлголтыг түгээхэд чиглэнэ.
Спортын хөгжил нь залуусыг сахилга бат, хариуцлага, багаар ажиллах чадварт сургаж, нийгэмд эерэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэгтэй. Харин санхүүгийн боловсрол нь ирээдүйгээ зөв төлөвлөх, санхүүгийн хариуцлагатай шийдвэр гаргах үндэс болдог. Эдгээр чиглэлийг дэмжих нь залуусын хөгжил, нийгмийн урт хугацааны тогтвортой байдалд оруулж буй чухал хувь нэмэр болж байна.
“Омни Эрдэнэт Майнерс” болон “Апекс Капитал” ҮЦК-ийн хамтын ажиллагаа нь сагсан бөмбөгийн хөгжил, хөрөнгө оруулалтын мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж буйгаараа онцлог юм.
Талууд 2026–2027 оны улиралд хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж, сагсан бөмбөгийн хөгжилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэн ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
