Угаарын хий амтгүй, үнэргүй тул яндангийн сойлтыг хэзээ ч хааж болохгүйг анхааруулав
Хүйтэн сэрүүний улирал эхэлж буй энэ цаг үед айл өрхүүдийн галлагаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэлээ.
Угаарын хий нь нүүрстөрөгч болон хүчилтөрөгчийн нэгдэл юм. Энэ нь дутуу шаталтын процессоор үүсдэг. Ялангуяа нүүрс түлээ, мод гэх мэтчилэн түүхий эд дутуу шатсанаас үүсэх эрсдэл бий.
Үнэргүй, өнгөгүй учраас хүмүүс угаарын хийд хордож байгаагаа тэр бүр мэддэггүй. Улмаар хордлогод орж эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай.
Угаарын хий амтгүй, үнэргүй тул:
- Яндангаа авч өрхөө бүтээж болохгүй
- Яндангийн сойлтыг хэзээ ч хааж болохгүй
- Гэр байшиндаа хоёр цаг тутам агаар оруулах
- Зуух пийшин нь утаа гарах зай завсаргүй байх
- Том хүнгүй үед га түлж болохгүй
Угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмж:
- Гараашинд машин халаахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинд удаан суухгүй байх
- Машин халаах үед машинд суухгүй байх
- Зуухны ам онгорхой эсэх, зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах
- Түлээ нүүрсийг бүрэн шатаах
- Анхны тусламж үзүүлэхийг тус тус зөвлөлөө.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

