Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их цас орно

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөө шөнө буюу 15-16-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн хойд хэсгээр их цас орохыг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Энэ сарын 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулав. 

ИРЭХ ТАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ.