Уншиж байна ...
Зураг
Зураг

Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 17
ikon.mn
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:06 2024/05/17

Эверестийн оргилд авирхаар явсан манай хоёр уулчны нэг Ц.Өсөхжаргалын цогцсыг 8,550 метрийн өндрөөс олсон гэдгээ "8K Expeditions"-ын төлөөлөгч Лакра Шерпа мэдээлжээ. Алга болсон нөгөө уулчныг нь одоогоор олоогүй байна.

Хайгуул хийж буй шерпа нарын мэдээлснээр манай уулчдын олс тасарснаар өмнөд оргилын доор хэдхэн метрийн гүнд гацсан бололтой. Уулчны цогцсыг шерпа нар аюулгүй байрлуулсан, цаашид яах талаар гэр бүлийнхэнтэй нь зөвшилцсөний дараа арга хэмжээ авах аж. 

Шерпа нар энэ сарын 19-нд дараагийн авиралтын цонх нээгдэхээс өмнө алга болсон нөгөө уулчныг нь хайж дуусгахаар төлөвлөжээ. 

Манай хоёр уулчныг эрэн хайх багт Печумбэ Шерпа, Минг Нурбу Шерпа, Аржун Карки болон Ланка Рам Таманг нарын туршлагатай хөтөч нар багтсан юм.

Эх сурвалж: The Himalayan

12:02 2024/05/17

"Катмандугаас 8К компанийн захирал Пемба 11:14 цагт холбогдлоо. Эрлийн шерпа өнөөдөр өглөө 8,600 метр орчмоос Ц.Өсөхжаргалын маань цогцсыг олсон бөгөөд нөгөө уулчин олдоогүй гэлээ" хэмээн Уулчдын Үндэсний Холбооны ерөнхийлөгч Б.Гангаамаа мэдээллээ.

10:11 2024/05/17

Эверестийн оргилд авирхаар явсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Everest Today-гийн мэдээлснээр "Хүйтэн жавартай, цаг агаарын таагүй нөхцөлд хоол, ундгүй үхлийн бүсэд 100 гаруй цаг өнгөрлөө. Ийм нөхцөлд хоёр уулчныг амьд эргэж ирнэ гэх магадлал буурч байна" гэж мэдэгджээ.

Түүнчлэн тавдугаар сарын 13-нд оргилд гарсан уулчид манай тамирчидтай тааралдаагүй гэж ярьсан байна. Мөн буцаж явсан зарим уулчин далайн түвшнээс дээш 8,749 метрийн өндөрт хоёр цогцос харсан гэж ярьсан бололтой. Одоогоор тус хоёр цогцсыг хэн болохыг нь тогтоож амжаагүй байна.

Монголын Уулчдын Үндэсний Хороо (МУҮХ)-ны ерөнхийлөгч Б.Гангаамаа эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Оргил руу ОХУ-ын уулчид өгсөж яваа, тэднийг шинэ мэдээ дуулгана гэж найдаж байгаа аж.