Дэлхийн ноён оргил Эверестэд авирхаар явсан гурван уулчны хоёр нь хоёр хоногийн турш холбоо бариагүй талаар Монголын Уулчдын Үндэсний холбооноос мэдээлэл гаргажээ.
Уг мэдэгдэлд дурдсанаар уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар дөрөвдүгээр кемпээс дээш яваад хоёр хоногийн турш сураггүй болжээ. Иймд эрэн хайх ажиллагааг өнөөдрөөс эхлүүлсэн байна.
Манай хоёр уулчин шерпа буюу хөтөчгүйгээр Эверестэд гарах зорилготой байсан билээ. Тэд хамгийн сүүлд тавдугаар сарын 12-нд орон нутгийн цагаар оройн 19:30 цагт холбоо тогтоосноос хойш сураггүй болсон тул хоёр хөтөч хайхаар араас нь явсныг албаныхан мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!