Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологиор баталгаажсан “PIZA койн” зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 5 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021 оны 12 дугаар сард батлагдаж, Монгол улс виртуал хөрөнгө, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах хуультай болсон. Хууль батлагдсанаас хойш анхны виртуал хөрөнгийг “Автомат Пицца” ХХК-ийн зүгээс “PIZA койн” нэртэйгээр олон нийтэд санал болгож байна. Тус койны олон нийтэд санал болгох ажил (IEO) 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Complex крипто бирж дээр зарлагдсан байна.

зураг
 

“Автомат Пицца” ХХК нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт цоо шинэ өнгө төрх бүхий орчин үеийн дэвшилтэт европ стандартын технологийг нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 9 байршилд ажиллаж буй энэхүү төхөөрөмжөөс халуун, шинэ пиццаг 3-хан минутад авах боломжтой ба үйлчлүүлэгч өөрөө өөртөө үйлчилдэг, хүний хүчин зүйлээс хамааралгүй 24 цагийн ажиллагаатай гэдгээрээ бусдаас онцлог.

Койн гаргагч нийт койныхоо 97%-ийг олон нийтэд санал болгож байгаа гэдгээрээ өмнө нь гарч байсан койнуудаас ялгарч байна. “Автомат Пицца” ХХК нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөр 21 ширхэг автомат пиццаны төхөөрөмж худалдан авч нийт 30 байршилд өглөө, өдөр, орой, шөнийн турш тасралтгүй ажиллахаар төлөвлөсөн байна.

Whitepaper-т тусгасан амлалтуудаас койны үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрэлтийг дэмжих ажлын хүрээнд дээрх 30 Автомат Пиццаны төхөөрөмжийн сар бүрийн цэвэр борлуулалтын орлогын 15%-аар зах зээл дээрээс PIZA койныг буцаан худалдан авч 2026 оны 06 дугаар сар хүртэл 2 жил түгжих тохиргоотой байх юм байна.

Түүнчлэн IEO-д оролцоод худалдан авсан койноо 1 төгрөгөөр нь “Автомат Пицца” ХХК-д 2025 оны 4 дүгээр сард буцаан зарах амлалтыг буюу эрсдэлгүй IEO-г койн гаргагчийн зүгээс өгч байна.

Facebook хаяг: Automat pizza

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.