Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчдөө баярлалаа. Үнэн ялнаа...

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 27
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:55 2013/12/27

Бусдад зодуулан амиа алдсан бүсгүйн хэрэгт өмгөөлөл үзүүлж буй хуульч М.Ичинноров дараах мэдээллийг FB хуудсандаа оруулжээ.

Хохирогч Цэдэн-Ишийн амь нас эрсдсэнтэй үүссэн байгаа эрүүгийн хэрэг нь хүн амины хэргээр зүйлчлэгдэн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа билээ.

Шүүх эмнэлгийн дүгнэлт олныг цочроосон, үнэнд үл нийцсэн болсоныг эсэргүүцэн хэвлэлийн хурал хийж, авилгалтай тэмцэх газарт өгч шалгуулан, Хууль зүйн сайдад хандсан гээд алхмууд хийгдэж байгааг та бүхэнд мэдээлсэн билээ.

Энэ бол зөвхөн эхлэл. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Өчигдөр Улсын мөрдөн байцаах газарт ажлын хэсэг энэ хэргийн талаар хуралдсан нь олон нийтийн анхааралд хүрч, стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа явагдаж буй энэ хэрэгт чухал ач холбогдол өгч байгаагийнх гэж бид үзэж байна.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр мөрдөгдөж байгаа энэ хэрэг онц хүнд гэмт хэрэг гэдэг утгаараа Улсын Мөрдөн Байцаах газарт удахгүй шилжинэ гэж найдаж байна. Шинжээч дахин томилох нь гарцаагүй. Та бидний тэмцэл үр дүнгээ өгч эхэлж байна. Дэмжиж буй та бүхэндээ баярлалаа. Монгол улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа. Энэ бол Монгол улсад гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгэм, эдийн засаг, соёлын үндсийг бий болгох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг бодитой хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал нөлөөгөө үзүүлж чадна. Стратегийн өмгөөлөл, нөлөөллийн үйл ажиллагаа заавал амжилт авчирдаг гэжээ.

16:04 2013/12/26

Талийгаачийн ар гэрийнхэн, хуульч М.Ичинноров

Цэл залуу 21-хэн настай бүсгүй бусдын гарт хэрцгийгээр зодуулж амиа алдсан харамсалтай хэрэг гарч нийгмийг цочроосон. Энэ хэргийн тухайд хүмүүсийн бухимдлыг төрүүлээд байгаа бас нэг зүйл нь шүүх эмнэлгийн дүгнэлт. 

ГССҮТ-ийн эмч нар хүртэл талийгаачийг хүн харахын аргагүй, эмнэлгийн тусламж үзүүлж амь насийг нь аврахад хүнд болтол нь зодсныг хэлж байсан.

Гэтэл Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт “Гадны нөлөөгүй” гэж гарсан.

Энэ тухай мэдээллийг уншсан Ерөнхийлөгч бухимдснаа илэрхийлсэн байна. Тэрбээр зохих хүмүүст нягтлахыг санууллаа. Төрийг засъя, хүчирхийллийг зогсооё гэснийг ингэж эсэргүүцэв үү хэмээн бичжээ.

Ар гэрийнхэн нь болон хуульч М.Ичинноров шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.

iKon.mn сайт ч шударга үнэн, хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нийлүүлж хохирогч бүсгүйн хэрэг үнэн зөв шийдэгдэж шударга хууль иргэдэд үйлчилдгийг харуулаасай гэж Хууль зүйн сайдад хандсан.

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч үнэний төлөө тэмцэж байгаа.

Юутай ч үнэн мөнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт найдъя.