Найз залуугийнхаа гарт онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан бүсгүйн хэрэг нийгмийг цочирдуулаад байгаа.
Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт өнгөрсөн сарын 13-ны өдөр гарсан бөгөөд ГССҮТ-д зодуулсан хүн хэвлийн мэс заслын хагалгаанд орж хэвтлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгахад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны иргэн Ц гэгчийг хамтран амьдрагч 33 настай Алтанхүү нь зодсон байсныг цагдаагийн байгууллага тогтоож, мөрдөн байцаалт явуулж байгаа аж.
Харамсалтай нь талийгаач эмчлүүлж байхдаа шархаа даалгүй нас барсан билээ. Талийгаач бүсгүйн хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарах байсан ч ирэх даваа гараг болтол хойшилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!