Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд "E-SPORT" төрлөөр "Dota-2" тэмцээн боллоо. Уг тэмцээнийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас зохион байгуулсан юм.
Тэмцээнд нийт 22 баг оролцсон бөгөөд тэргүүн байрт Баянгол дүүргийн цагдаагийн газар, дэд байрт Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, гутгаар байрт Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид тус тус шалгарч, шагналаа гардан авч байна.
Энэхүү тэмцээн нь бусад тэмцээн, уралдаантай харьцуулахад зардал шаардахгүй, мөн байгаа газраасаа 100 хувь цахимаар оролцох боломжтойг алба хаагчид онцолсон юм.
Эх сурвалж: ЦЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!