ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы эрх баригчид биедээ шивээстэй залуус цэргийн алба хаахыг зөвшөөрөх гэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Өөрийгөө Хамгаалах Зэвсэгт Хүчин хүний нөөцийн хомсдолтой тулгарсан тул олон жил хэрэгжиж ирсэн шивээсний хоригоо цуцлах асуудал улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

Одоогийн хуулиар биедээ ямар нэг шивээс бүхий залуус цэргийн алба хаах эрхгүй байдаг юм.

Саяхан Японы парламентын дээд танхимын чуулганы үеэр эрх баригч Либерал Ардчилсан Намын хууль тогтоогч Масахиса Сато энэ санааг дэвшүүлжээ.

“Зөвхөн биедээ шивээстэй байсны төлөө залуусыг буцаах нь хүний нөөц бүрдүүлэхэд асуудал үүсгэж байна. Шивээс нь янз бүр байж болно. Жишээ нь жижиг цэцэг, хэн нэгний нэр зэрэг энгийн гоёл ч байх боломжтой” гэж тэр тайлбарласан байна.

Японы залуу үеийнхний дунд жижиг хэмжээтэй шивээсээр гоёх явдал түгээмэл байдаг. Харин цэрэг татлагад тавигддаг шаардлага нь бүх биеэ бүрхсэн шивээс хийлгэдэг “якуза” гэмт хэргийн бүлгийн гишүүд, эсвэл өөр ямар нэг нийгмийн эсрэг байгууллагын идэвхтнүүдийн эсрэг авсан арга хэмжээ байжээ.

Хятад улсын хурдтай хүчирхэгжилт, Умард Солонгосын дайсагнал зэрэг нь Япон улсыг батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай болгож байгаа.

Гэвч тус улсын хүн ам хөгширч, хүүхдийн төрөлт буурч байгаа нь армид алба хаах боломжит хүний нөөцийн хэмжээг жилээс жилд улам бүр бууруулж байна.

Тухайлбал өнгөрсөн онд Япон улсад 800,000 хүрэхгүй тооны хүүхэд мэндэлсэн нь түүхэн доод үзүүлэлт болсон юм.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.94] 2023/6/8
Монголчууд 3.3 сая хүн амаа багтааж чадахгүй, гадагшаа ажиллах хүч экспортолж байдаг. Гэтэл 130 сая хүнтэй Япон улс хүн амын дутагдалд орж байдаг. Бас л хачин шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.94] 2023/6/8
Монголын хүн ам хамгийн ихдээ 11 сая хүрээд, бас Япон шиг ингэж буурах юм байна лээ. Японы 4-хөн жилд төрсөн хүүхдийн тоо Монголын бүх хүн амтай тэнцэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.172] 2023/6/7
Batlagdaagui medee shuu
1 | 0 Хариулах
Latin49 [103.26.195.237] 2023/6/7
hun am n yaj usuh yum be yapond bol ajilgui bol hog deer userne buh yum n unetei hun amidrahiin argagui undur tatvartai tatvaraa bagasgaad halamjaa taraah heregtei shde aldart ehiin odon taraaj bariad huuhdiin mungu uguud tsalintai eejiin mungu taraaj barih geed halamjiin tal deer mongoloos surah yum ih baina datedend.
0 | 1 Хариулах
🎰⛩️🌁🧮📋🗂️📿🎐⏰ [139.5.217.128] 2023/6/7
⛲️🕸️🪖🎩⛑️🎓🪨🎲🗿🕋🛑🏜️🌋🏖️🏝️
0 | 0 Хариулах
JuicySlut [112.72.10.74] 2023/6/7
Японд шивээстэй залуучууд нь л хамгийн халуухан байдаг даа. Ангайж яваад якузатай таарчихсан юм болуу эсвэл? кк
1 | 2 Хариулах
🤙🏻🤙🏻🤙🏻🤙🏼🤙🏽 [139.5.217.128] 2023/6/7
олон байсан. хуруугүй болоод цэрэгт тэнцэхгүй гэсэн үү. чигчийгүй, ядамгүй. 🔪 хандлагатай. цэрэгт байлддагүй юмаа гэхэд элдвийг сурна. зүүнбаян1999 🦾
0 | 0 Хариулах
🌤️ [139.5.217.128] 2023/6/7
🔆 наран ургахаас цэрэгт татаад эхлэснүү. давалгаалж аваад 2️⃣1️⃣ пинпан хийлгэнэ
1 | 0 Хариулах
Зочин [203.17.23.177] 2023/6/7
МОНГОЛД ХАРИН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА БААР, ДЭЛГҮҮР, ҮСЧИН ГЭХ МЭТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД ШИВЭЭСТЭЙ ХҮМҮҮСИЙГ АВАХГҮЙ БАЙХ ЮМУУ АРИЛГУУЛАХ, БАС ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ГАРЧ БАЙГАА ШИВЭЭСТЭЙ ХҮМҮҮСИЙН ШИВЭЭСИЙГ ДАРАХ ЮМ УУ, ШИВЭЭСТЭЙ ГАРСАН ХЭСГИЙГ НЬ БИЧЛЭГЭЭС ХАСАХ ГЭХ МЭТ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ХҮНИЙ ЭРХЭНД ХАЛДАЖ БАЙГАА ЮМ БИШ, ЗҮГЭЭР Л СУРТАЛЧЛАХГҮЙ БАЙГАА Л ТӨДИЙ. ЯПОН СОЛОНГОСТ ЯГ ИНГЭДЭГ. БИД БОЛ ДОРНЫН СОЁЛТОЙ АРД ТҮМЭН.
3 | 4 Хариулах
zochin [202.21.124.131] 2023/6/8
dornod anh shivees uussen shdee pisda mine. ertnii scythian chuud edr geed mongolchuudiin uvug bh shu barag. ingej hudlaa dorno gej shaadagaa bolih heregteishdee. urnu dornoo ylgadaggui hudlaa tom shaasan hoolnii savnuud.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.130] 2023/6/7
жилдээ багадаа 800,000 төрдөг гэнээ, манайх тэхэд жилдээ 80,000 төрөөд байгаашд, харьцуулбал 10 дахин олон байгаам, харин хүн амын тоо нь 127 сая буюу манайхаас 36 дахин олон, арай л мал шигээ төрөхиймаа монголчууд
0 | 2 Хариулах
Зочин [139.5.217.128] 2023/6/7
яагаад бас л загнуулдаг нь манайх
0 | 0 Хариулах
Бадарч тахар [192.82.73.157] 2023/6/7
Япончууд баньд нараа бүр эрхлүүлчихэж ! Шивээс хийлгээд л цэргээс мултарчихдаг аргатай байсан байна ! Баньд нар нь бүр эмсүүд шиг болсон болохоор төрөлт нь буурахгүй яадаг юм цаашдаа ч буурна !
0 | 5 Хариулах
Зочин [103.212.119.214] 2023/6/7
2100 онд 60 сая хүнтэй болно гэсэн прогноз гараад байгаа. гэхдээ японы засгийн газар хүний нөөцийн асуудлаа шийдэх тал дээр шийдэмгий алхам ерөөсөө хийхгүй байгаа нь япон хүний юманд судалгаатай тооцоотой удаан няхуур ханддаг зантай нь холбоотой байх.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.128] 2023/6/7
зг хөгшүүлээ хэт урт наслаж байна гэж загнасаан
1 | 0 Хариулах