Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд 24 дэх өдрөө үргэлжилж байна.
Тус шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногоос эхэлж нотлох баримтыг шинжлэн судлах үе шатанд шилжсэн билээ. Ингэснээр шүүгдэгчдийн өмгөөлөгч, прокурорууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг уншиж шүүх хуралдаанд танилцуулж байгаа юм.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч "Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгчид шинжлэн судалж эхэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!